Undsen-huul.jpg

2018-01-13 12:08
Өнөөдөр (2017.01.13) Монгол Улсын Үндсэн хуулийн 26 жилийн ой тохиож бөйна. 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол түмэн шинэ Үндсэн хуулиа баталж, “Мэдэгтүн, Сахигтун” хэмээн тунхагласан юм. Шинэ Үндсэн хуулийг 1992оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдсөн түүхтэй. 1992 оны шинэ Үндсэн хууль манай орны нийт хүн амыг анги, […]

spirt.jpg

2018-01-12 17:46
Өчигдөр  (2018.01.11) Дорнод аймгийн Дашбалбар суманд таван хүн   техникийн спирт байж болзошгүй шингэн зүйл ууж  гүн хордлогонд оржээ. Тэдний нэг нь амиа алдсан бол гурав нь сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.  Эрүүл мэндийн яамнаас цахимаар холбогдож, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллаж эхэлжээ. Иймээс ард иргэд та бүхэнд техникийн зориулалттай үл мэдэгдэх шингэн ууж, […]

chono.jpg

2018-01-12 12:12
Говь-Алтай аймагт Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Тус аймгийг Бугат, Баян-Уул, Цогт сумын Баянтоорой тосгонд чоно, үнэг, нохой галзуурч, гурван том хүн, хоёр хүүхэд хазуулжээ. Галзуу амьтанд хазуулсан иргэдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа аж. Тус аймагт энэ өвөл хоттой хонь руу чоно дайрах нь тогтмол үзэгдэл болсон байна. Иймд ард иргэд, малчдыг сонор сэрэмжтэй […]

bitcoim.jpg

2018-01-12 09:04
Цахим валютууд, тухайлбал “биткойн” арилжихыг хориглох тухай хууль гаргахаар Өмнөд Солонгос төлөвлөж байгаа тухай “Би-Би-Си” телевиз мэдээлэв. Өмнөд Солонгосын Хууль зүйн сайд Пак Сан Кы саяхан мэдэгдэл хийхдээ “Цахим валютууд нь манай улсын засгийн газрын хувьд “хамгийн түгшээсэн асуудлуудын нэг” болоод байна. Бид цахим валютын арилжааг хориглох тухай хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байна” гэжээ. “Татвараас […]

murata.jpg

2018-01-12 08:35
Баян-Өлгий аймагт АН-аас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой  таагүй мээдэлэл шуугиан болж байгаа. Тэрбээр аймгийнхаа төрийн албанд ажилладаг Б.Бахытгүл гэх эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлж, ёс бус үг хэлээр доромжилсон гэх мэдээлэл цацагдсан. Хохирогч гэх Б.Бахытгүл эмэгтэйн яриснаар Д.Мурат гишүүн өөрийг нь хардаж янз бүрээр хэлдэг, мессэжээр доромжилсон төдийгүй бэлгийн дарамт үзүүлсэн гэх. Харин […]

po.jpg

2018-01-11 10:01
НИТХ-ын дарга твиттер хуудасаараа дамжуулан техникийн захуудыг нүүлгэнэ гэдгээ мэдэгдэв. Нийслэлийн удирдлагууд автозамын түгжрэл, хөрсний бохирдлыг үүсгэж байгаа дээрх зах, худалдааны төвүүдийг нүүлгэх нь хамгийн зөв алхам гэж үзжээ. Тэрбээр “Төр засаг  хийх ёстой ажлаа л хийсэн  гэж ойлгож байгаа. Нэгэнтээ хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа бол түүнийг чөлөөлөх нь зүй ёсны хэрэг. Тэгээд […]

nutag.jpg

2018-01-11 09:32
Инчоны нисэх онгоцны буудлаас Сөүл хот руу нэвтрэх гэсэн манай улсын иргэнийг өнгөрсөн долоо хоногт нутаг буцаажээ. Иргэн 29 настай А нь 2016 онд тус улсад амьдарч байх хугацаандаа Пусан хот дахь нэгэн их дэлгүүрээс 800 мянган вон /1,6 сая төгрөг/ -оор үнэлэгдэх хувцас хулгайлсан хэрэг нь сөхөгдөж, нутаг буцахаас өөр аргагүй болжээ. 2018 оны […]

bez.jpg

2018-01-11 07:31
Америкийн CNN теле суваг “Amazon”-ыг үүсгэн байгуулагч Жефф Безосыг түүхэн дэх хамгийн баян хүн хэмээн нэрлэлээ. “Bloomberg” агентлагаас гаргасан тэрбумтнуудын жагсаалтад түүний хөрөнгө 2018 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар 105 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Безосын хөрөнгө нэмэгдсэн нь “Amazon”-ы хувьцааны ханш 2018 оны эхний өдрүүдэд 6.62 хувиар өсөж, нэг нь 1.3 мянган ам.долларын үнэтэй болсонтой […]

utaa-1.jpg

2018-01-10 10:22
Улаанбаатар хотын утаа гамшигийн хэмжээнд хүрч, бяцхан үрсийн амь насанд “заналхийлж” эхэллээ. Агаарын бохирдлоос болж өдөр бүр нэг хүүхэд амиа алдаж байгааг холбогдох албаны хүмүүс хэлэв. Өнөө өглөө  ”Утаагүй Улаанбаатар” форум  Blue Sky зочид буудалд эхэллээ. ”Bloomberg TV Mongolia” телевизээс санаачилсан энэ хэлэлцүүлгийг БХБЯ, Ипотекийн корпориацитай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд холбогдох салбарын хүмүүс, мэргэжилтнүүд оролцож байна. […]

boit.jpg

2018-01-10 07:31
Хятадын засаг захиргаа криптовалют олборлогчдын эрчим хүчний хэрэглээг хязгаарлахаар төлөвлөжээ. Энэ талаар БНХАУ-ын Ардын банкны төлөвлөгөөнөөс эш татан “Bloomberg” агентлаг мэдээллээ. БНХАУ-ын засаг захиргаа олборлогчдыг цахилгааны бага өртгийг хэтрүүлэн ашиглаж, сүлжээнд ачаалал үүсгэсний улмаас хэвийн горимыг алдагдуулж байна гэжээ. Хятад улс нь биткойн олборлолтоороо тэргүүлэгч улсын тоонд ордог. Харин тус улсын засаг захиргаа өнгөрсөн жилийн […]