Өмнөд Солонгост Олимпийн тосгоноос холгүйхэн их хэмжээний түймэр гарчээ. Энэ талаар “Mirror”-ынхон мэдэгдлээ. Түймэр Каннын хотод болсон байна. Орон нутгийн засаг захиргааны мэдээлж буйгаар барилгын талбай дээр гал авалцсан гэнэ. Гэрчүүдийн мэдээлснээр галын хар утааг Олимпийн Ганьнун цэцэрлэгт хүрээлэнгээс өгсөж байгаад харж болохоор байсан гэнэ. Галд азаар хүмүүс өртөөгүй байна.
Өвлийн Олимпийн наадам өнөөдөр эхэлж, 25 өдөр үргэлжилнэ.