2018-02-09 09:461min01

Тамирчид олимпийн буухиаг тасалсангүй

inm

‘Пёнчан 2018’ өвлийн олимпийн XXIII наадам өнөөдөр нээлтээ хийнэ. Энэ удаагийн наадамд  92 орны 2925 тамирчин  өрсөлдөх бөгөөд манай улсын гүйлтийн цанын тамирчид олимпийн буухиаг алдаагүй юм. Эх орноо төлөөлж Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар өрсөлдөнө.

Манай улс 1962 онд ОУОХ-нд элсэн орсноос хойш Зуны 13 олимп, Өвлийн 13 олимпийн наадамд оролцжээ. Хамгийн анх 1964 оны 1 сарын 29-нөөс 2 сарын 9-ний өдрүүдэд Австри улсын Инсбрук хотноо болсон өвлийн олимпийн IX наадамд оролцсон түүхтэй.