Өчигдөрхөн л хайртай нөхөртөө үнэнч, хонь шиг номхон байсан эхнэрүүд нэг л өдрийн дотор нөхрөөсөө өс хонзон авах төлөвлөгөө боловсруулсан хүйтэн сэтгэлтэй чоно болох нь бий. Дурлалт эрээсээ өс хонзон аваад зогсохгүй түүнээс ч илүү их мөнгөтэй, алдар нэртэй болсон эмэгтэйчүүдийн түүхээс сонирхуулъя.

Франц чоно Изабелла

Францын IV Филипп хааны охин Изабелла 13 насандаа II Эдуардтай гэрлэжээ. Шинэхэн нөхөр нь даанч ижил хүйстэндээ сэтгэл татагддаг нэгэн байжээ. Ялангуяа жинчин, далайчин гээд язгууртан биш хүмүүстэй явалддаг байжээ. Хуримаасаа өмнө тэрээр Пирс Гавестон хэмээх Гасконы хөлөг баатрын хүүтэй явалдаж байсан бөгөөд II Эдуард хаан ширээнд залармагцаа түүнд Корнуоллын гүнгийн хэргэм олгож байжээ.

II Эдуард хааны гэргий Францын Избелла хатны хөрөг. Гравюра Д.Райта

Гавестон Изабеллагийн хурим дээр зөвхөн хаадын өмсдөг улаан хилэн хэвнэгтэй ирж, ёслолын ажиллагааг нь гутаан доромжилж байлаа. Хуриман дээр Эдуардын дэргэд сүйт бүсгүйн оронд сууж байв. Тэр битгий хийл ёслолыг өөрөө удирдаж, ордонд ихэс дээдэстэй хатуу ширүүн харьцаж байлаа. Францын шинэ хатан Гавестоны бэлэвсэн хатан Маргаритад гомдоллож, түүнийг Английн хязгаар руу цөлсөн боловч Эдуардын хичээл зүтгэлээр тэр дахин эргэж иржээ.

Эдуард хаан зөвхөн үр удмаа үлдээх зорилгоор л гэргийнхээ унтлагын өрөөнд ордог байв. Гавестон ч мөн адил гэрлэсэн байсан юм. Түүнд I Эдуард хаан таалал төгсөхөөсөө өмнө эхнэр зааж өгчээ. Изабелла Корнуоллын гүнгийн эхнэрт бэлэг барьж, өөртэй нь адил азгүй түүнийг чин сэтгэлээсээ өрөвддөг байлаа.

II Эдуард хаан ба түүний амраг залуу Пирс Гавестон.Маркус Стоун

Хааны энэ ухаангүй тэнэг алхам ихэс дээдсийг хилэгнүүлж, тэд ч сөрөг хүчнийг бүрдүүлэн 1312 онд бослого дэгдээсэн байна. Тэр үед 15 настай Изабелла хатан жирэмсэн байлаа. Зэсвэгт тэмцлийн үеэр Гавестон олзлогдож, толгойгоо авахуулжээ. II Эдуард хаан ихэс дээдэстэй эвлэрч, гэргийдээ анхаарал хандуулж эхэлсэн бөгөөд хатан нь ч түүнд дөрвөн хүүхэд төрүүлж өгчээ.

Ингээд л бүх зүйл сайхан болох нь гэж бодож байв. Гэтэл хааны ордонд хааны таалдаг өөр эрчүүд гарч ирэв. Хьюго Диспенсер болон түүний эцэг хааныг өөрсдийн эрхшээлд оруулан Английг захирч эхэлжээ.

II Эдуард хаан

Хатан хаан энэ үеэр Европ тив рүүгээ явж, тэндээ Рожер Мортимер хэмээх амрагтай болж байна. Тэд их цэрэг цуглуулж, Англидаа эргэн ирээд II Эдуард хааныг ширээнээс нь түлхэн унагажээ. Ингээд хаан ширээнд түүний хүү III Эдуард заларч, хуучин хаан Берклигийн шилтгээнд очсон бөгөөд тэндээ Мортимерийн хүмүүст алуулжээ. Ийнхүү Изабелла амрагийнхаа тусламжтайгаар доромжлол амссан он жилүүдийнхээ өс хонзонг авсан байдаг.

 Алдаршихын тулд алга болсон нь

Агата Миллер Францын Изабелла хатнаас ялгаатай нь хайртай залуу дэслэгч Арчибальд Криститэйгээ гэрлэж, түүний овгийг авсан байдаг. Хоёр жилийн дараа тэр анхны бүтээл болох “Стайлз дэх үйл тайлагдах явдал”-аа бичсэн байна. Ингээд дөрвөн жилийн турш номоо хэвлүүлэх гэтэл таван ч хэвлэлийн газар түүний бүтээлийг хүлээн авсангүй. Харин зургаа дахь нь л романыг нь хэвлэхээр болжээ.

Агата Кристи залуудаа

Агата нэг бүтээлийнхээ араас нөгөөг бичсээр олон ч шүтэн бишрэгчтэй болж байв. Гэтэл гэр бүлийн амьдрал нь зургаан жилийн дараанаас эхлэн хөрж эхэлжээ. Нөхөр нь зохиолч бүсгүйг тоохоо больж, тэр ч үүнийг нь анзааралгүй уран бүтээлийн амьдралдаа хамаг анхаарлаа хандуулж байлаа. 1926 онд хуримаас 12 жилийн дараа Кристи шинэ байшин худалдан авсан ч гэр бүлийн амьдрал нь сайжирсангүй. Арчибалььд энэ үед карьер нь ахиж, хурандаа ч болсон бөгөөд Агатаг цаашид хайрлаж чадахгүй гэж хэлжээ. Тэр гольф хамт тоглодог нэгэн бүсгүйтэй учирч, түүнтэйгээ гэрлэх гэж байв. Ингээд л эхнэр, нөхрийн хооронд хэрүүл үүсчээ.

Маргааш өдөр нь Агата Кристи алга болчихож гэнэ. Түүний машин шохойн карьерын өндөр цохионоос олджээ. Машины гэрэл асаалттай, дотор нь дээл, цүнх нь байх агаад зохиолч бүсгүй л хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болжээ. Цагдаа нар бүтэн долоо хоногийн турш хөлөө очих газар хүртлээ хайж, Кристигийн найз нөхөд, нарийн бичиг, нөхрөөс нь байцаалт авчээ. Сонинуудаар нэг нь нөгөөгөөсөө илүү аймшигтай таамаглал, шуугиан ч дэгджээ.

Арчибальд Кристи

Түүнийг эрэх ажиллагаанд “Шерлок Холмсын адал явдал” номын зохиолч Конан Дойль ч оролцсон байдаг. Тэрээр Агатагийн өрөөсөн бээлийг бариад зөн билигчид үзүүлтэл эмэгтэй үхээгүй, амьд байна гэж хүртэл гарчээ. Тэр үед нэгэн бяцхан цөөрмийн ёроолд хүртэл эрэл хайгуул хийсэн гэдэг. Хурандаа ч маш их сандарч, өөрийг нь эхнэрээ хөнөөсөн байх вий гэж айсан байна. Мөрдөгчид Агата Кристиг хайх долоо хоногийн хугацаанд тэр байж суух газраа олохгүй байв.

Хамгийн сүүлд бүсгүйг дуучид нэгэн зочид буудлаас олсон байдаг. Тэд үл мэдэгдэх нууцлаг бүсгүйг танихын тулд Арчибальдыг ч дууджээ. Нөхөр нь ч Агатаг хараад шууд танилгүй яах билээ.

Ингээд эхнэр, нөхөр гэртээ хамтдаа харьж, хэсэг хугацааны дараа салж, байшингаа заржээ. Агата алга болсон тухай сонинуудаар гарсан шуугиан үнэгүй сайхан сурталчилгаа болж, түүний номыг лангуун дээрээс хүмүүс булаалдан авч эхэлж гэнэ. Ийнхүү Агатагийн нэр хүнд хэдэн арав дахин өсөж, үнэнч бус нөхөр нь урвасныхаа төлөө шийтгэлээ амсчээ.

Азгүй бүсгүйгээс од болсон нь

Стефани Жоан Анжелина Жерманотта итали гаралтай америк Жозеф Жерманоттын гэр бүлд төрсөн юм. Ирээдүйн Леди Гага тэрбээр эцгийнхээ нөлөөгөөр маш эрт буюу 4 настайгаасаа хөгжимд татагдаж, төгөлдөр хуур тоглож, тоглоомон магнитофондоо дуу бичүүлдэг байв. Үнэхээр ч гайхам авьяастай түүнийг Нью-Йоркийн их сургуулийн дэргэдэхд Урлагийн сургуульд шалгалт авч байсан хүмүүс үнэлж, Стефани 11 насандаа тус сургуульд элссэн түүхтэй.

Леди Гага багадаа

Стефани 19 насандаа коллежоо хаяж, хөгжимд өөрийгөө бүрэн зориулахаар шийджээ. Үүнээсээ болж найз залуутайгаа ч муудалцсан байна. Найз залуу нь салах үедээ түүнд азгүйчүүдийн эгнээнд шилжиж байна, гачигдал зовлонгоор дүүрэн амьдарна даа гэж хэлжээ. Энэ үед л тэр түүнийг хаяж, алдартай болохын тулд бүхнийг хийх хэрэгтэй гэдгээ ойлгосон байна. Ингээд л Леди Гага АНУ-ын хөгжмийн наадмын хамгийн нэр хүндтэй шагнал болох “Грэмми”-ийг шилдэг цомгоороо зургаан удаа хүртсэн түүхтэй.

Стефани Джерманотта

Энэ эмэгтэй бүх зүйлээрээ өвөрмөц байж чаддаг. Найз залуучуудаасаа салахдаа өөрийнхөө зарчмыг огт өөрчилдөггүй. Тухайлбал, рокер Люк Карлаас салахдаа Леди Гага түүний тухай “Иуда” хэмээх дууг бичүүлжээ. Энэ цагаас хойш рок эрийг энэ хоч нь сүүдэр мэт дагах болжээ.

Леди Гага Люком Карлтай хамт

Салгаж, баяждаг эмэгтэй

Дональд Трамп царайлаг сайхан биш ч үргэлж л загвар өмсөгч бүсгүйчүүдийг татаж явдаг. Өнөөгийн Ерөнхийлөгчийн анхны эхнэр нь Польшийн загвар өмсөгч Ивана Зельничкова байв. Ивана Трамп их мөнгөтэй, тансаг амьдралтай байсан болохоор Дональдыг сайхан бүсгүйчүүдтэй явалдахыг нэг их тоолгүй өнгөрөөдөг байжээ.

Дональд ба Ивана Трамп

Харин гоо бүсгүйн тэмцээнд оролцогч, жүжигчин Марла Мейплзтэй явалдаж эхэлсэн Иванагийн тэвчээрийн хязгаарыг давж орхисон байна. Тэгээд ч шинэхэн амраг нь бизнесмэний эхнэр амрагийн холбоогоо өөрөө дэлгэсэн нь дургүйг нь хүргэжээ. Ингээд Ивана салах өргөдөл өгч, араар тавьдаг үнэнч бус нөхрөөсөө 14 сая доллар салгасан аж.

Бардам польш бүсгүй үүгээр ч зогссонгүй, зургаан жилийн турш өс хонзон авах төлөвлөгөөгөө боловсруулж, цагийг нь хүлээн анаж байжээ.

Марла Мейплз, Дональд Трамп охин Тиффанигийн хамт

Дональд шинэ эхнэрээсээ уйдах маягтай болмогц Ивана Марлаг эргүүлэх залуу сайхан залууг хөлслөн авч гэнэ. Ингээд Марлагийн араар тавьж буй зургийг авч, салсан нөхөр Трампдаа явуулжээ. Үүний дараа дуулиан тарьсан гэр бүлийн салалт болж, энэ удаад Дональд анхны эхнэрээсээ бага тэтгэмжийг Марлад өгчээ.

Терминаторын инээмсэглэлтэй эмэгчин богомол

Францын экс Ерөнхийлөгчийн гэргий асан Карла Бруни нэг зүйлд зорьсон л бол замдаа таарсан бүх зүйлийг өчүүхэн ч үлдээлгүй устгадаг. Загвар өмсөгчийн карьераа орхиж, 33 насандаа мэргэжлээ дээшлүүлэн дуучин болохоор  шийдсэн тэрбээр Жюстин Левигийн нөхрийг булаан авсан байна.

Карла Бруни

Гэтэл түүний булаан авсан Рафаэль Энтовен нь Брунигээс 10 насаар залуу байв. Карла түүнээс жирэмсэлсэн нь Леви, Энтовен нарын гэр бүл салах гол шалтаг нь болжээ. Карла амьдралаас бүрэн таашаал эдлэхийн тулд юунаас  айж, татгалздаггүй гэж дээр хэлсэн. Тэрбээр залуу Рафаэлаас гадна түүний найз, тэр ч битгий хэл аавтай нь хүртэл явалдаж байжээ.

Карла Энтовеноос салсны дараа түүнд “Рафаэль” хэмээх дуу зохиосон нь Жюстины өс хонзонгоо авах бодлоо биелүүлэхэд нь түлхэц өгчээ. Ингээд тэр “Онц зүйл үгүй” хэмээх ном бичиж, тэрхүү номынхоо гол дүрийн эмэгтэйгээр Карлаг илчилсэн байна. Энд Леви өрсөлдөгчөө “Терминаторын инээмсэглэлтэй эмэгчин богомол шавж” гэж хочилжээ. Тэр цагаас хойш хэдий олон жил өнгөрсөн ч энэ ном алдартай хэвээр байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн