Налайх дүүргийн харьяат А, Б нар их хэмжээний тэсрэх бодис хууль бусаар хадгалж, зарж борлуулах гэж байсан хэргийг ТЕГ-аас шалгаж байна. Тэдний энэ үйлдлийг өнгөрсөн сарын 31-нд илрүүлсэн юм.
Ашиг олох зорилгоор хувиараа ашигт малтмал олборлодог иргэдэд тэсрэх бодис хууль бусаар зарж, борлуулснаар амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулдаг. Өмнө нь 2015 онд Төв аймагт хоёр иргэн тэсрэх бодис хууль бусаар ашиглаж байгаад амь насаа алдаж байв.