Тайваньд энэ сарын 6-ны орой газар хүчтэй хөдөлсний улмаас 4 хүн амиа алдаж, 219 хүн гэмтэж бэртжээ. Энэхүү мэдээллийг Хятадын төв телевизээр гаргасан байна.
Орон нутгийн цагаар 23:50 цагийн үед арлын зүүн хойд хэсэгт орших Хуалянь гацааны эрэг орчимд 6,5 магнитудын газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн голомт 11 км-ийн гүнд байрлаж байжээ. Үүний дараа 4,5-5,2 магнитудын таван удаа газар чичирхийлсэн гэнэ.
Хуалянь хотод нийт барилгын тавны нэг нь хэсэгчлэн болон бүрэн нуржээ. Эдгээрийн тоонд 11 давхар тансаг зэрэглэлийн зочид буудал, цэргийн эмнэлэг ч орсон байна. Зочид буудал нурсны дараа зочид доод гурван давхарт нь саатаж, гарч чадахгүй болсон бөгөөд аврагчид 116-ыг нь ямартай ч гаргаж иржээ.
Тээврийн хэрэгсэл саатаж, цахилгаан хангамжийн систем эвдэрч, 700 гаруй байр тог цахилгаангүй болжээ.