Хөвсгөл нуурыг тэшүүрээр туулсан анхны хүнээр Их Британийн иргэн Жим Ми тодорлоо. Тэрбээр -47 градусын хүйтэнд 140 километр зам туулжээ. Түүний хэлсэнээр жавар тачигнасан өвлийн хүйтэн өдрүүдийг туулахад амаргүй байсан ч зорилгынхоо төлөө нэг хором ч амралгүй явсаар барианд ийнхүү хүржээ.
Жим Ми нь Английн “Rat Race Adventure Sport” уралдааныг санаачлагч юм. Тэрбээр Хөвсгөл нуурыг тэшүүрээр туулах уралдааныг 2019 онд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд монголын үзэсгэлэнт байгаль, цэлмэг хөх тэнгэрийг биширч байгааг онцолсон.