АНУ-ын Канзас мужийн иргэн, таван хүүхдийн ээж Жес Хоганы зургаа дахь төрөлт маш хурдан явагджээ. Базлалт өгч, өвдөж эхэлсэн тэрбээр нөхөртэйгөө машиндаа сууж, эмнэлэг рүү аль болох хурдан хөдөлжээ. Замдаа Жес гэр бүлийн гэрэл зурагчин Тамми Карен руугаа ярьсан байна. Ингээд хүүхдээ төрөх үеийн зургийг авах мөрөөдөл нь биелжээ. Гэхдээ хэн ч түүнийг хүлээн авахийн шалан дээр төрнө гэж тооцоолсонгүй.
“Уг нь бид хүлээн авахын өрөөгөөр ороод л чанга хашхирч, хурдан явсан. Тамми бүртгэлийн хэсэг дээр зогсож байсан охинд яаралтай тусламж хэрэг боллоо, хүүхэд яг төрөх гэж байна гэхэд тэр ойлгоогүй юм шиг байна лээ. Ингээд бид хонгилоор дөнгөж орж иртэл хүүхдийн толгой цухуйх шиг болсон. Тэгээд өмдөө гялс доошлуулж, нөхөртөө “Тревис бариад аваарай” гэж хэлсэн” гэжээ.
Канзасын эмнэлгийн яаралтай тусламжийн хэсгийн сувилагчид гүйн гарч ирж буй үе.
“Сувилагчид ирэх үед би байдгаараа дүлчихсэн, толгой нь бүтнээрээ гарч ирсэн байлаа” хэмээн Жес ярьжээ.
“Сувилагчид намайг шууд шалан дээр хэвтүүлж, төрөлт ч эхэлсэн” хэмээн Жес дурсчээ.
Ингээд Жес, Тревис нарын хүү хорвоод мэндэлжээ.
Төрөлт ч амжилттай явагдаж дууслаа. “Сувилагчийн хүүгийн минь толгойг ороосон хүйг тайлж байлаа”
Бяцхан Максвелл хүү шөнийн 03:38 цагт яаралтай тусламжийн орох хэсгийн шалан дээр төрсөн юм.
Төрсний дараах амралт
Гэрэл зурагчин Тамми Карен энэхүү өвөрмөц төрөлтийн бүхий л мөчийг хальсандаа буулган авчээ.
“Хүү маань жаахан уйлаад л тайвширчихсан” хэмээн ээж нь дурсчээ.
Ээж хүү 2.
“Миний хамгийн хачирхалтай, бас гайхалтай төрөлт байлаа” хэмээн зургаан хүүхдийн ээж өгүүлжээ.
“Төлөвлөж байсан шиг минь төрөлт болоогүй ч эмнэлгийн тусламж багатайгаар, цоо эрүүл хүүхэд төрсөн тохиолдол боллоо. Бид олон ч хүнээс дэмжлэг авч чадлаа” хэмээжээ.
“Хүү маань төрөх үедээ 3 кг жинтэй, 45 см өндөртэй байсан. Бидний отгон хүүхэд. Бас цорын ганц хүү. Бусдаасаа илүү жаахан, бас хурдан төрсөн. Үнэхээр гайхалтай хүү” хэмээн ээж нь ярьж байна.
Эгч нар нь бяцхан эрэгтэй дүүтэй болсондоо хязгааргүй баяртай байгаа аж.
Таван эгч нь бяцхан дүүгээ тойроод л суучихдаг гэнэ.
Жес “Хамгийн сайхан, гайхалтай дурсамжтай өдөр байлаа” хэмээн ярьжээ.
6 comments
Ийм цагаахан ариун мэдээ тавихад болж байна өө. Сэтгэл хөдөллөө.
аз жаргал хүсье. бид нэг л дэлхийд амьдарч байгаа шүү дээ
yamar huurhen yum be
Айлын отгон ганц хүү нь их л онцгой байдлаар төрлөө америкчууд бас олон хүүхэд гаргадаг юм бна амьдрал жаахан гайгүй байдаг бол бидний цөөхөн монголчууд л олон хүүхэд гаргаж олуулөа болмоор бга юм даа даанч өөдгүй улстөрчид улсаа сөнөөж дууслаа
wow
Yum bolgonig buu Ilsturjuul.