Норвегийн шигшээ багийн эмч нар Пёнчаны Олимпод багтрааны эсрэг 6000 тун бэлдмэл авчирчээ. Энэ бэлдмэлийг зөвхөн эрүүл тамирчдад өгөх гэнэ. Харин багтраатай тамирчдад тусгай эм уулгах юм байна.
“Бид ийм их хэмжээний эм авчирсан нь өмнөх Олимпийн туршлагатай холбоотой. Бид бүх зүйлд бэлэн байх ёстой. Яагаад гэвэл бид 250 хүний өмнөөс хариуцлага хүлээж байгаа шүү дээ. Эмийнхээ ихэнх хэсгийг бид буцаад авч явна” хэмээн Норвегийн шигшээ багийн эмнэлгийн албаны тэргүүн Мона Кьелдсберг мэдэгджээ.
Норвеги тамирчдад өгөх эмийн нөөцөнд 1800 тун симбикорт, 1200 тун атровент, альвеско, айромир, 360 тун вентолин, түүнчлэн 43 ширхэг ингалятор, 10 ширхэг небулайзер байгаа аж.
Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг буюу WADA-гаас 2017 онд сальбутамолыг хэрэглэхийг хэсэгчлэн хориглосон билээ. Гэхдээ тамирчид эмчийн заавраар 24 цагийн турш 1600 микрограммаас хэтрүүлэхгүй хэмжээтэй ууж болно.