Өглөө босоход нэг л унтаж амраагүй юм шиг, хэцүү байна уу. Энэ нь олон шалтгаантай. Хэрвээ та бүгдэд буруутгадаг хортой зуршил, стрессээ авч хаявал цагтаа босож чаддаггүй муу зуршлуудаа олж харах болно. Тэгвэл сэргэг босоход юу саад болоод байна вэ?
1.Амралтын өдөр хэт их унтдаг
Ажлын өдрүүдэд хоногийн 6-7 цаг унтрдаг амралтын өдөр үд хүртэл орондоо унтаж өнгөрөөдөг үү. Тэгвэл энэ нь долоо хоногийн дунд үе хүртэл шаардлагатай эрч хүчийг тань нөхдөггүй гэдгийг мэдэхгүй. Үүгээр та биологийн цагаа зөрчиж байна гэсэн үг юм. Тиймээс боломжтой бол энгийн үеэсээ нэг цаг илүү унтаж амрахад л хангалттай.
2.Унтлагын өрөөнд хэтэрхий их гэрэлтэй
Унтахын өмнө цахилгаан төхөөрөмж ашиглахад нь нойрыг үгүй хийдэг. Учир нь гэрлийн эх үүсвэр нь мелатонин хэмээх нойрны хэмнэлийг зохицуулдаг даавар үүсэхийг дардаг байна. Байгалийн гэрэл ч үүнд хамааралтай. Тиймээс хэрвээ та шөнө ажилладаг бол унтахын өмнө заавал хөшгөө хааж байгаарай. Мөн гар утасныхаа гэрэлтүүлгийг аль болох багасгахыг зөвлөж байна.
3.Та өдрийн дэглэм мөрддөггүй
Заримдаа унтаж амраад, энгийн үеэсээ хожуу ажлаа хийж болно. Гэхдээ бие махбод дотоод цагаараа ажилладаг, тогтмол ажиллагаатай болсон гэдгийг мартаж болохгүй. Үүнд нарны гэрэл, агаарын хэм, нийгмийн харилцаа болох хоол хүнсээ тогтмол цагт хэрэглэх зэрэг ч багтдаг.
4.Та өглөөний цайгаа уудаггүй
Өглөөний цай бол биологийн цагаар сайн ажиллахад тустай. Хэрвээ өглөө босоод эхний цайгаа уулгүй олон цаг болсон бол бие махбод кортизол буюу “стрессийн даавар” ялгаруулж эхэлдэг байна.
5.Та унтахын өмнө чихэрлэг юм иддэг
Бие махбодынхоо кортизолын ялгарлыг нэмэгдүүлэхгүйн тулд унтахын өмнө пицца, төмс, чихэр зэрэг хүнс бүү хэрэглээрэй. Аль болох хөнгөн хооллох нь чухал.
6.Унтахын өмнө халуун шүршүүрт ордог
Унтахын өмнө шүршүүрт ороход нь цэвэрхнээрээ орондоо ороход тустай. Бие тайвширч, унтаж амрах цаг болсон гэсэн дохио өгдөг. Гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Хэтэрхий халуун усанд орж болохгүй. Учир нь хүн унтах үед биеийн хэм бага зэрэг буудаг. Гэтэл хүчээр нэмэгдүүлчихвэл бие сэргэж, амрах болоогүй гэсэн дохио өгдөг.
7.Унтлагын өрөөгөө цэгцэлдэггүй
Гэгээн Лаврентигийн их сургуулиас явуулсан судалгаанаас харахад бид унтаж буй өрөөгөө цэгцлэхгүй, замбараагүй байлгавал бидний тархи дуусгаагүй үлдээсэн зүйл байгаа гэсэн дүгнэлтэд хүрдэг гэнэ. Үүнээс болж сайн унтаж чаддаггүй. Харин орны цагаан хэрэглэлээ тогтмол сольж байхад нь шөнө сайхан унтаж амрахад тусалдаг.