nymdorj.jpg

2019-03-29 13:09
Төрийн ордны иргэний танхимд өнөөдөр УИХ-ын гишүүдэд үзүүлсэн зарим иргэнийг хуулийн байгууллага эрүүдэн шүүж буй бичлэгийг сэтгүүлчдэд хаалттай үзүүлсэн. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчидтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариулж байна. Тэрбээр “Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд би албан ёсоор уучлалт гуйж байна. Гурван настай хүн их зовж байна. […]

123-2.jpg

2019-03-29 09:22
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг албан тушаалаас чөлөөлөх тухай” зарлиг гаргалаа. ЗАРЛИГТ: “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:Цэвэгмэдийн Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсүгэй” гэжээ. Мөн Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат […]

butsaan-olgolt.jpg

2019-03-29 09:08
Орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөд хамрагдаж, буцаан олголт авдаг. Тодруулбал, суралцахын зэрэгцээ ажил хөдөлмөр эрхэлсэн оюутнууд, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн татвар төлөгчид сургалтын төлбөрийн 10 хувийн буцаан олголтоо авах бол орон сууц худалдан авсан иргэд гурав хүртэлх сая төгрөгийн буцаан олголт авах юм. Татвар […]

tseren.jpg

2019-03-28 13:31
Хууль, хяналтын байгууллагыг удирдлагуудыг өөрчлөх асуудал ид яригдаж байна. Энэ байгууллагуудын удирдлагыг өөрчлөх Ерөнхийлөгчийн санаачлагыг 65 гишүүнтэй УИХ дахь МАН-ын бүлэг ч шуурхай дэмжиж байна. Нийгэмд бол хуулийн салбарын удирдлагыг өөрчилснөөр шударга ёсыг тогтооно гэж ойлгуулж байгаа. Дээрх байгууллагуудын удирдлагад яригдаж буй албан тушаалтнууд ч эхнээсээ УИХ-аас дэмжлэг авч эхлээд байна. Хуулийн салбарыг толгойлох шинэ […]

battulga-1.jpg

2019-03-28 13:27
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ өчигдөр (2019.03.28) баталж, баталсан өдрөөсөө хэрэгжиж эхлээд байна. Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн төслийг санаачилсан уг хууль шүүгчийн хараат бус байдалд сөргөөр нөлөөлнө, шүүгчид гаргасан шийдвэрийнхээ улмаас ажлаас халагдах нөхцөл бүрдэх нь гэх асуудал хөндөгдөж байгаа. Хуульч, доктор Б.Гүнбилэг, МУИС-ийн багш, доктор О.Мөнхсайхан нарын хуульчид ч энэ асуудал дээр хамтран Үндсэн […]

uih1.jpg

2019-03-28 09:18
УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдааны төгсгөлд өчигдөр (2019.03.27) Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр дээрх хуулиудыг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх зарчмын зөрүүтэй санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын […]

elbegdorj.jpg

2019-03-27 13:29
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сэтгүүлчдэд хандлаа. Яг одоо Өдрийн сонины “Асуух эрхийн танхим”-д мэдээлэл хийж байна. -Би яг цагтаа ирлээ. Одоо 13.30 цаг болж байна. Манай Ерөнхийлөгч бид нарт ээлжит урилгаа явуулж байгаа гэж харж байгаа. Тэр нь Монголд Ерөнхийлөгч ямар ажил хийж болох, болохгүйг хамгийн хурдан ойлгуулах хүн бол  манай Х.Баттулга байгаа. Би энэ урилгыг […]

nomtoi.jpg

2019-03-27 11:02
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа тойрогт хуваарилсан хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэргээр Н.Номтойбаярыг АТГ шалгах гэж байгаа сураг байна. Тус газрын Мөрдөн шалгах хэлтэст ийм мэдээлэл ирсний дагуу хэрэг бүртгэлт эхэлсэн гэж эх сурвалжууд мэдээлэв. 2018 онд Дорнод аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар 16 мянган тонн буюу 245 сая төгрөгийн үнэтэй нүүрсийг зорилтот бүлгийн иргэдэд […]

bayartsogt.jpg

2019-03-27 10:45
Монгол Улс Швейцарь улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй. Монгол Улс өнөөдрийн байдлаар иргэний болон эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх 20 орчим гэрээг л гадаадын улс орнуудтай байгуулсан байдаг аж. Тиймээс манай хууль хяналтынхан тухайн улс орнуудад очоод мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй. НҮБ-ийн Авлигын эсрэг конвецид заасан эрх зүйн боломжийг […]

oyun-erdene-l.jpg

2019-03-27 09:59
УИХ-ын чуулганы ээлжит бус өчигдрийн хуралдааны төгсгөлд “Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Уг тогтоолын төслийн дагуу МАН-ын бүлгийн саналаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Л.Оюун-Эрдэнийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөллөө. Харин УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Д.Цогтбаатар нарыг Аюулгүй […]