Нэгэн гэр бүлийн хос хүнд өвчний улмаас хоногийн тоо нь гүйцэж буй хүмүүсийн хүслийг биелүүлэх төсөл зохиож, сайн үйлсийн байгууллага байгуулжээ. Тэд 8 жил ажиллах хугацаандаа сайн дурын 230 хүнийг эгнээндээ нэгтгэж, “Түргэн тусламж”-ийн хэд хэдэн машинтай болсон байна. Ингээд амьдрах хугацаа нь өдөр, цагаар хэмжигдсэн 7000 гаруй өвчтөний хүслийг биелүүлжээ. Тэдний хэлснээр өнөө мөдгүй үхэх хүмүүсийн хүсэл нь маш энгийн байдаг гэнэ. Тийм болохоор нэг өдөрт л 3-4 хүсэл биелүүлж амждаг байна.
77 настай эмэгтэйн мөрөөдөл бол Рембрандтын үзэсгэлэнд очиж үзэх байв.
Роттердамын амьтны хүрээлэнд насаараа ажилласан, 54 настай Мариогийн мөрөөдөл нь асарч, халамжилж байсан анааштайгаа салах ёс гүйцэтгэх байлаа.
Энэ эмээгийн мөрөөдөл нь Лайонел Ричи хэмээх одтой танилцах байжээ.
“Евромачт”-ын өндөр цамхгаас Роттердамаа тольдон харж баясах нь түүний мөрөөдөл байв.
Загасны ресторанд оройн зоог барихыг хүсчээ.
Үхэхийнхээ өмнө шар өнгийн “Ламборгини Диабло”-гийн жолооны ард сууж үзэхийг хүсчээ.
Түүний үлдсэн мөрөөдөл бол Диснейлэндэд аялах байв.
Харин энэ эмэгтэйн мөрөөдөл бол төрөлх Польшдоо ирээд амьдралынхаа сүүлчийн мөчийг нөхөр, хүүхэдтэйгээ цуг өнгөрөөх байлаа.
Түүний мөрөөдөл бол хамгийн сүүлчийн удаа найз охидтойгоо кинонд явах байв.