Холливудын од Леонардо Ди Каприо загвар өмсөгч бүсгүйчүүдэд нугасгүй. Сайхан бүсгүйчүүдийг бээлий шигээ солихдоо тэр зөвхөн фото моделиудтай холбогддог тухай Холливудын сурвалжлагчид тэмдэглэдэг. Ганц нэг удаа шоу бизнесийн хамтрагчдаасаа сонгосныг эс тооцвол шүү дээ.
Эдгээр бүсгүйчүүд бол Ди Каприогийн модель найз охидын тодхон жишээ. Харин бүгдийг нь тоолно гэвэл бараг л нэг том нэвтэрхий толь болох биз.
Брижит Холл
Ди Каприогийн олон жилийн дансанд орсон хамгийн эхний модель бүсгүй бол Брижит Холл. Тухайн үед жүжигчин эр “Сагсан бөмбөгчний өдрийн тэмдэглэл” кинонд тоглож, дөнгөж алдар нэртэй болоод байсан үе. Гэхдээ л тэр үнэхээр өөртөө итгэлтэй залуу байсан болохоор Холлтой хэд уулзаад л харамсах зүйлгүй хаясан гэдэг.
Наоми Кэмпбелл
Лео, “хар ирвэс” хоёр богинохон хугацаанд халуухан хос байсан гэсэн цуу яриа байдаг. Гэхдээ тэд хэдэн арван жилийн турш найзууд хэвээр үлджээ. Өдгөө тэд найзын ёсоор хамтдаа цагийг сайхан өнгөрүүлдэг болсон.
Кристен Занг
“Титаник” киноны зураг авалтын үеэр Ди Каприо Зангтай холбоотой байсан. Лео түүнд чин сэтгэлээсээ дурласан болохоор “дэлхийн хамгийн төгс эмэгтэй” хэмээдэг байв. Хоёр жил үерхсэн тэднийг хүмүүс хуримаа хийнэ дээ гэж харж байтал салсан юм. Кристен Леог “Титаник” кинонд тоглосны дараа алдар хүндийн оргилд гарахад нь тэвчээгүй гэдэг.
Хелена Кристенсен
“Victoria’s Secret”-ийн домогт модель, Ди Каприо нар хэдэн сар үерхсэн юм. Орой бүр Холливудын хамгийн алдартай шөнийн клубээр зугаацаж, олны анхаарлыг татдаг байсан энэ хосын харилцаа удаан үргэлжлээгүй бөгөөд хэдхэн хоногийн дараа шинэ хостой болоод гарч ирцгээсэн билээ.
Жизель Бундхен
Лео сайхан бүсгүй Жизель Бундхентэй 2003 оноос таван жил тасралтгүй уулзсан. Энэ бол түүний хайрын түүхэнд дээд амжилт тогтоохоор хугацаа. Гэвч Лео үүгээр зогсохыг хүссэнгүй. Сураг сонсох нь ээ, Жизель хурим хийж, хүүхэдтэй болохыг хүссэн ч Леогийн сайхан хүүхнүүдтэй зугаацах хүсэл нь түүнийг тэвчээгүй гэдэг.
Бар Рафаэли
Жинхэнэ дээд амжилт гэвэл энэ л байна. Израилийн модель Бар Рафаэли, Ди Каприо 6 жил уулзсан бөгөөд эцэг эхчүүдтэйгээ ч танилцсан гэдэг. Асуудал гүнзгийрч эхэлмэгц Лео зугтаж, сайхан бүсгүй юу ч ойлгоогүй хэвээр үлджээ.
Анна Вялицына
Баруунд хамгийн алдартай Оросын модель, Ди Каприо нар Ибицэд амарч байхдаа хэдэн долоо хоног үерхсэн. Энэ бүсгүйн тусламжтайгаар Лео Бар Рафаэлитэй хэрэлдсэн уураа намжаах гэж оролдсон гэж сурвалжлагчид таамаглаж байв. Эм ч сайн үйлчилсэн бололтой, Лео Ибица арлаас Бар бүсгүй рүү сэтгэл хангалуун иржээ.
Ева Герцигова
Лео, Ева Герцигова нарыг хоорондоо учиртай тухай яриа агшин зуур дэгдсэн юм. Тухайн үед бүсгүй “Bon Jovi” хамтлагийн бөмбөрчин Тико Торрестой гэрлэсэн байсан болохоор нэлээд дуулиан тарьж байлаа. Лео, Ева нар үүнийг эрс үгүйсгэж байсан ч тэднийг холбоотой гэх баримт нотолгоог олон гаргаж тавьсан билээ. Тэдний харилцаа нэг сараас илүү хэтрээгүй.
Блейк Лайвли
Блейк кино урлагийн салбарт хүч үзэхээсээ өмнө загвар өмсөгчөөр муугүй ажилладаг байсан юм. Тэд үнэхээр романтик хос байсан. Верона хотоор аялж, хамтдаа нэгэн байшинд амьдарч, Блейк хайртдаа оройн хоол хийж, бялуу жигнэж өгдөг байв. Леогийн найзуудын хэлснээр энэ бол түүний уулзаж байсан охид дотроос хоол хийж чаддаг анхны бүсгүй байсан гэнэ. Таван сар үргэлжилсэн энэ харилцаанаас Лео нэг л өдөр залхаж, салсан байна. Блейк удалгүй Райан Рейнольдстой гэрлэж, Лео загварын бүсгүйчүүдийн эрэлд дахин гарч эхэлжээ.
Мадалина Генеа
Австралид “Агуу Гэтсби” киноны зураг авалтын үеэр энэ бүсгүйтэй учирчээ. Халуухан эхэлсэн хосын харилцаа олон нийтэд хүрч ч чадалгүй салсан байна. Тэр сар хүрэхгүй хугацаанд үерхжээ.
Элен Хизертон
“Victoria’s Secret”-ийн модель Элен Хизертон, Лео нар бараг нэг жил уулзсан юм. Тун тайван, их ажилтай болохоор бараг уулзалдалгүй үргэлжилсэн харилцаа гэхэд болно.
Тони Гаррн
Лео, Тони нар жил орчим үерхсэн. Харин бүсгүй тун ховор тохиолдол болж, өөрөө түүнийг хаяжээ. Ингэж хаясан нь ч тодорхой шалтгаантай. Нэгэн хэвлэл дээр Лео Майамигийн шөнийн клубээс 20 орчим загвар өмсөгч охинтой гарч яваа зураг нийтлэгдсэнээр салах шалтгаан болжээ.
Келли Рорбах
Лео, Келли нар жил орчим үерхэж, найзуудаа хооронд нь танилцуулаад амжжээ. Тэдний сүй тавьж буй гэх яриа их гардаг байсан ч хоёулаа үгүйсгэсээр 2016 онд хоёр тийш болсон юм.
Кендал Шулер
Австралийн сайхан бүсгүйтэй 2011 онд Блейк Лайвлигээс салсны дараахан уулздаг болсон. Дурлалын харилцаа хэдхэн долоо хоног үргэлжилсэн.
Лауро Уитмор
Ирландын загвар өмсөгч Лаура Уитмор, Лео нар 2016 онд BAFTA буюу Британийн кино, телевизийн академийн шагнал гардуулах ёслолын хаалттай үдэшлэгээр танилцжээ. Лаура энэ үдэшлэгт найз залуутайгаа ирсэн ч Леотой хамт зочид буудал руу нь явж, жинхэнэ дуулиан тарьж байлаа. Тэд арын нэгэн өрөөнд дотносч байхад Лаурагийн найз залуу нь энэ үдэшлэг өөрт нь илүүдсэнийг ойлгосон гэдэг. Гэвч Лео, Лаурагийн харилцаа ч удаан үргэлжлээгүй.
Эмма Миллер
Эммагийн төрсөн нутаг Англид 2009 онд танилцсан. Энд Ди Каприо сар орчим хугацаанд амьдарч байхдаа учирч, нутаг буцахдаа салцгаасан байна.
Челси Веймар
19 настай Челси Веймар, 43 настай Леонардо Ди Каприо нар Малибуд Nobu ресторанаас хамтдаа гарч явахад нь сурвалжлагчид барьж авчээ. Удалгүй Ди Каприо Индонез руу ой хамгаалахаар явахад л тэд салцгаасан байна.
Нина Агдал
Лео, 24 настай Нина нар 2016 онд хэсэг уулзсан. Үргэлж хамтдаа байж, Нью-Йорк, Багамын арлуудад хамтдаа амарсан түүхтэй. Жил орчмын дараа ээлжит амралтаараа Лео түүнийг ямар ч шалтгаангүйгээр орхисон.
Бижу Филипс
“The Mamas and The Papas” хамтлагийн дуучин Жон Филипсийн охинтой 1998 онд хэсэг уулзсан. Энэхүү богино хугацаанд үргэлжилсэн хайр дурлалын роман охинд таатай дурсамж үлдээжээ. Тэрбээр Леотой уулзсаныхаа ачаар анхны дүрийг авч, алдартай жүжигчин болох замналаа тавьсан байна.
Лорена Рей
23 настай Лорена Рейг жүжигчний одоогийн найз бүсгүй гэдэг. Тэднийг сүүлийн үед ресторануудад хамтдаа хооллож, хамтдаа Лос-Анжелесийн захад дугуй унаж, тансаг усан онгоцонд амарч байхыг папарацциуд олон харжээ. Одоохондоо тэд харилцаагаа нууц байгаа юм. Энэ харилцаа хэр удаан үргэлжлэхийг цаг хугацаа л харуулах биз ээ.