japan-5.jpg

2017-09-26 10:55
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ парламентын доод танхимаа есдүгээр сарын 28-нд тараана гэж мэдэгдлээ. Ээлжит бус сонгуулийг ирэх аравдугаар сард явуулах юм байна. Түүнчлэн Абэгийн хэвлэлийн бага хурлаас өмнө Токиогийн амбан захирагч Юрико Коикэ улс төрийн шинэ нам байгуулж, түүнийхээ даргаар ажиллах гэж байгаагаа зарлажээ. Эх сурвалж: РИА Новости

german-1.jpg

2017-09-26 10:50
[starbox] Меркель ялсан ч өмнөх шигээ өндөр санал авч чадсангүй Германы канцлер Ангела Меркель тэргүүтэй Христийн Ардчилсан холбоо/ Христийн социалист холбооны эвсэл Германы парламентын сонгуульд ялалт байгууллаа. Гэхдээ эрх баригч нам, Мартин Шульц тэргүүтэй социал демократуудын аль аль нь түүхэндээ байгаагүй бага санал авчээ. Учир нь сонгогчдын зарим хэсэг нь уламжлалаасаа татгалзаж, хэт барууны үзэлтэй […]

USA-1.jpg

2017-09-26 10:43
Иргэд нь АНУ руу нэвтрэх боломжгүй орнуудын тоо дахин нэмэгдлээ. Өдгөө энэхүү жагсаалтад Хойд Солонгос, Венесуэль, Чад гэсэн гурван улс бичигджээ. Цагаан ордны тайлбарласнаар энэхүү шийдвэрийг мэдээллийн хамтын ажиллагааны бодлого буюу бусад орнуудаас Америкийн тусгай албаныханд олгодог мэдээллийн үр дүнгээр гаргасан байна. Шинэ хязгаарлалт ирэх сарын 18-наас мөрдөгдөж эхлэх юм байна. Үүнээс өмнө АНУ-д Иран, Йемен, Ливи, Сири, […]

ZURAG.jpg

2017-09-25 15:45
Английн Кент хотын 43 настай эмэгтэй амьдралынхаа турш урлагийн ямар нэгэн төрөл зүйлийг сонирхож үзээгүй явж иржээ. Гэтэл түүнд тархины хавдар гэсэн онош тавьсны дараа байдал огт өөрөөр эргэжээ. Эмч нар түүнд таван жилийн өмнө ийм өвчнөөр өвдсөн гэх онош тавьж, хэсэг хугацааны дараа түүнээс бас нэг хавдар илрүүлсэн аж Хавдрууд нь хорт биш байсан ч […]

trump-forbes.jpg

2017-09-25 14:10
Шулуухан мистер Дональд Трамп өөрийн бизнесийн рекламыг Forbes сэтгүүлд хэрхэн нийтлүүлдэг байсан бэ? Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө цөөнгүй удаа өөрийн бизнесийн рекламаа “Forbes” сэтгүүлд байрлуулж иржээ. Реклам заримдаа бодит байдлаас нэлээдгүй зөрөлдөөнтэй харагддаг байсан аж. Тэрбээр олон жилийн турш “Forbes” сэтгүүлийн жагсаалтад орж ирж байснаас гадна уг сэтгүүлд өөрийн бизнесийн рекламыг хэрхэн тавиулдаг байсныг […]

ongots.jpg

2017-09-25 13:25
Өнгөрсөн бямба гаригт (2017.09.23) Японы Кансайн олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрсөн Нидерландын “Кэй-Эл-Эм” иргэний агаарын тээврийн компанийн онгоц Осака хотын дээгүүр нисч байхдаа далавчных нь хэсэг унажээ. Ойролцоогоор таван кг жинтэй уг биет 2000 гаруй метрийн өндрөөс машин  оносон байна.  Золоор нэг ч хүн бэртэж гэмтээгүй  бөгөөд  машины дээвэр цөмөрч, арын цонх нь хагарсан […]

Emmanuel-Macron.jpg

2017-09-25 11:58
Францын төрийн тэргүүн Эммануэль Макроны рейтинг сүүлийн хэдэн сард анх удаа өсөлттэй гарлаа. Өнгөрсөн наймдугаар сард Францын Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд иргэдийн 40 хувь нь таатай хандаж байсан бол есдүгээр сард энэ үзүүлэлт 45 хувь болж нэмэгджээ. Харин санал асуулгад оролцогчдын 53 хувь нь түүний хийсэн ажилд сэтгэл дундуур байгаа нь өмнөх сарынхаас дөрвөн хувиар буурсан […]

robot-2.jpg

2017-09-25 11:51
Хятадын шүдний эмч робот түүхэндээ анх удаа хүний оролцоогүйгээр мэс засал хийлээ. Мэс заслын үеэр 3D принтерийн тусламжтайгаар бүтээсэн хоёр шүдийг өвчтөний эрүүнд суулгасан байна. Шинжээчдийн хэлснээр хиймэл шүдийг 0.2-0.3 мм-ийн зөрүүтэй тогтоосон нь энэ төрлийн мэс заслын стандартад нийцэж байгаа аж. Ийм технологи зохион бүтээх нь эх газрын Хятадад нарийн мэргэжлийн эмчийн дутагдлыг нөхөхөөс […]

ANU.jpg

2017-09-25 11:45
Калифорни. Фото: © REUTERS/Lucy Nicholson АНУ-ын  Калифорни мужид хоёр удаа 5,7 магнитутай цуврал газар хөдлөлт болсон тухай АНУ-ын Геологийн албанаас  мэдээлжээ. Хохирлын талаар ямар нэгэн мэдээлэл гараагүй ба цунамийн аюул зарлагдсангүй. Дашрамд дурьдахад есдүгээр сарын 19-нд Мексикт хүчтэй  газар хөдөлсний улмаас 307 хүн амиа алдаад байгаа. Тус оронд гурав хоногийн гашуудал зарлагдсан байв.

Mexico-earthquake.jpg

2017-09-25 11:41
Мексикин Дотоод хэргийн яам саяхан болсон газар хөдлөлтийндараа Оахака мужийн засаг захиргааны 75 нэгжид онц байдал зарлалаа. Энэ тухай Засгийн газрын сайтад мэдэгджээ. “Онц байдлын нөхцөлд Тусламжийн сангийн хэрэгсэл ажиллана. Төрөөс гамшигт өртсөн хүн амыг суурьшуулах, тэдэнд хүнсний болон эмчийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд анхаарна” гэж мэдэгдэлд дурджээ. Есдүгээр сарын 19-ний орой Мексикийн Пуэбла-де-Сарагос хотын ойролцоо […]