tarialan.jpg

2022-05-06 07:00
Хойд Солонгосын засаг захиргаа оффисын ажилтнуудыг хөдөө аж ахуйн эдэлбэр газрууд руу илгээжээ. Ийм арга хэмжээ авах замаар тус улсын Засгийн газар хүнсний хомсдолоос сэргийлэхээр зорьж байгаа тухай Reuters мэдээлэв. Тус улсад өдгөө урт хугацааны ган гачиг үүсжээ. Дөрөвдүгээр сард агаарын температур хэвийн үеэс 2,3 градусаар халж, сарын хур тунадасны 40 гаруйхан хувь нь оржээ. […]

хиам.jpg

2022-05-05 19:00
Оросын эрдэмтэд цусан дахь сахарыг бууруулдаг хиам зохион бүтээжээ. Шинэ бүтээлийг энэ намар гэхэд үйлдвэрлэлд гаргана гэж К.А.Тимирязевын нэрэмжит Оросын хөдөө аж ахуйн улсын их сургууль МСХА-гийн Технологийн сургуулийн мал аж ахуйн бүтээгдэхүүний хадгалалт, боловсруулалтын технологийн тэнхимийн доцент Андрей Гурин мэдэгджээ. “Туршилтаар 2-р хэлбэрийн чихрийн шижнээс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд хэрэглэдэг гипогликемикийн үйлдэлтэй ургамлын гаралтай эм […]

baidan.jpg

2022-05-05 17:00
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены бодлогогүй хошигнолоос болоод Олимпийн үндэсний шигшээ багийн тамирчдад шагнал гардуулах ёслолын шууд бичлэгийн дууг хаахад хүрчээ. Цагаан ордны YouTube сувагт тавигдсан бичлэгээр, төрийн тэргүүн паралимпийн тэргэнцэртэй тамирчныг үсрэхгүй байхыг хүссэн байна. Үүний дараа хараагүй тамирчин бүсгүйчүүдэд гэрэл зурагчин хаана байгааг зааж өгсөн байна. Эдгээр зохисгүй хошигнол нь интернэтээр асар хурдацтай тархжээ. […]

anu.jpg

2022-05-05 14:45
Хятадын Хуаси тосгон бол “коммунист дэглэмтэй улсын жинхэнэ диваажин” юм. Эндхийн иргэд маш баян ч хэвлэлийнхэнтэй харилцах хориотой. Тус тосгон урьд нь маш ядуу байсан бөгөөд нутгийн иргэдийн олонх нь хөдөө аж ахуйд ажилладаг байжээ. Харин одоо энэ тосгон гангийн зах зээл, хөлөг онгоцны үйлдвэрлэлээрээ саятнуудын тосгон болж чаджээ. Энд “бүртгэлтэй 2000 иргэн” аж төрдөг. […]

hol.png

2022-05-05 08:30
Андрей Кончаловский дэлхий даяар алдартай найруулагч болсон хойноо 1980 онд Холливудыг эзлэхээр явсан юм. Энэ үедээ тэрбээр “Авга ах Ваня”, “Дурлалт хосын романс”, “Сибириада” зэрэг алдартай кинонуудыг бүтээж, Каннын кино наадмаас шагнал хүртэж, Карловы Варт хүртэл бүтээлээ толилуулчихсан байлаа. Найруулагч эр АНУ-д “Галзуу галт тэрэг”, “Танго ба Кэш”, “Дурласан Мария” зэрэг киног бүтээсэн, 1990-ээд оны […]

g1.jpg

2022-05-05 08:00
Америкийн Нью-Йорк болон бусад хотуудад мягмар гарагт хэдэн мянган хүн АНУ-ын Дээд шүүхийн үр хөндөлтийн эрхийг хориглох төлөвлөгөөг эсэргүүцэн жагсчээ. “Одоо бол дуугүй суух цаг биш” гэж Манхэттенд цугларсан олонд хандан Нью-Йорк мужийн ерөнхий прокурор Летиция Жеймс зарлаад, үр хөндөлтийн эрх бол агуу тэмцлийн нэг хэмээжээ. Хүн өөрийнхөө биеийг яах нь суурь эрх нь хэмээн […]

5-17.jpg

2022-05-05 07:00
Хятадын эрдэмтэд лхагва гарагт Эверестийн 8800 метрийн өндөр оргилд цаг уурын автомат станц тогтоожээ. Хятадын Төв телевизийн мэдээллээр, уг станц нь дэлхий дээр хамгийн өндөрт суурилуулсан станц юм байна. Үүгээр 8430 м-ийн өндөрт тогтоосон адил төхөөрөмжийг солих юм байна. Хуучин станцыг 2019 онд Америк-Британийн экспедици Эверестийн өмнө энгэрт суурилуулж байсан аж. Эх сурвалж: tass.ru Орчуулсан: Э.МАРТ

bill-g.jpg

2022-05-04 19:00
Америкийн бизнес эрхлэгч, буяны үйлстэн, Microsoft компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс хүн төрөлхтнийг COVID-19 цар тахлын асуудалд хэтэрхий тайвширч болохгүйг анхааруулж байна.Учир нь коронавирус таагүй сюрприз барих чадвартай гэжээ. Тэрбумтны хэлснээр, ирээдүйд өмнөхөөс ч илүү аюултай вирусийн хувилбар гарах бүрэн боломжтой хэмээжээ. Энэ цар тахал илүү хувьсамтгай, бас илүү их үхэл дагуулах хувилбар төрүүлж бозошгүй […]

bagsh.jpg

2022-05-04 18:30
АНУ-д дунд сургуулийн багш нар ажлаасаа бөөнөөрөө гарцгаах болжээ. Сурган хүмүүжүүлэгчид дунд сургуульд дахин ажиллаж чадахгүй нь гэж хувийн өргөдөлдөө бичих нь нэмэгдсэн байна. Хэргийн гол учир нь цалин бага төдийгүй сургуулиудын удирдлагууд багш нарыг нэн шаардлагатай сургалтын болон бусад материалаар хангадаггүйтэй холбоотой гэжээ. Багш нар шаардлагатай бүхнээ өөрсдийнхөө цалингаар авахаас өөр аргагүй болдог аж. […]