Gucci энэ сараас эхлэн криптовалютаар төлбөр хүлээн авахаар болжээ. Тухайлбал АНУ-ын Нью-Йорк, Лос-Анжелес, Майами, Атланта, Лас Вегасын зарим дэлгүүрүүд нь дижитал токен ашиглан төлбөр хийх боломжийг үйлчлүүлэгчиддээ олгох аж.
Эхний ээлжинд Bitcoin, Ether, Dogecoin, Shiba Inu зэрэг 10 төрлийн криптовалютаар төлбөр хүлээж авахаар байна. Хойд Америк даяарх Gucci-ийн бусад дэлгүүрүүд энэ зундаа багтан энэ үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ.
Эх сурвалж: Bloomberg TV Mongolia