Таван шарын уулзвараас 21 дүгээр хороолол хүртэлх замыг түр хугацаанд хаана

2022-05-06 17:161min
zam zaswar

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамжны замын ус зайлуулах хоолойн хөдлөн шүүр эвдэрсний улмаас Улаанбаатар хотын захирагчийн албаны зөвшөөрлийн дагуу засварлах болжээ.

2022 оны тавдугаар сарын 6-ны 23:00-аас 7-ны 07:00 цагийн хооронд Содон хороолол руу өгсөх чиглэлийн хоёр эгнээ замыг, 2022 оны тавдугаар сарын 7-ны 23:00-аас 8-ны 07:00 цаг хүртэлх хугацаанд Содон хорооллоос уруудах чиглэлийн хоёр эгнээ замыг түр хааж засварын ажил хийгдэх байна.