Met Gala дээр олны анхаарлыг хамгийн их татсан даашинз Алдарт Мэрилин Монрогийн 1962 онд өмссөн “Нappy birthday” даашинз байлаа.
Монро тус даншинзыг Жонн Кэннэдигийн төрсөн өдөрт зориулж нүцгэн биеэн дээрээ өмсөн төрсөн өдрийн дууг сэкси хоолойгоор дуулж өгсөн нь их их дуулиан тарьж байсан.
Тэгвэл Met gala 2022- ын үеэр Ким Кардашиан энэ алдарт даашинзыг дахин амилууллаа. 2016 онд дуудлага худалдаагаар 4.8 сая долларт хүрж байсан юм. Даашинзыг Флорида мужийн Орландо хотоос Кимийн амьдардаг Калабасас хот хүртэл хувийн онгоцоор тээвэрлэсэн бөгөөд өмсөж үзэхэд хэмжээ нь таараагүй тул Ким 2 сарын өмнөөс хоолны хатуу дэглэм барьж 7 кг хаяжээ.
Үсээ шар болгохын тулд гэхэд бүтэн өдрийг зориулсан бна. Даашинз нь гар аргаар оёсон 2500 орчим шигтгээтэй, эмзэг эд учир харанхуй өрөөнд 30-50 хувийн чийгшил барьж хадгалдаг гэсэн шүү.