Аргентинд гарал үүсэл нь тодорхойгүй гепатитийн сэжигтэй 8 тохиолдол хүүхдүүдийн дунд илэрчээ. Тус улсын ЭМЯ хүүхдүүдээс шинжилгээ авч, тархварын судалгаа явуулж байгаа гэжээ. Одоогоор цочмог гепатит гэж бүрэн батлагдаагүй бөгөөд өвчилсөн хүүхдүүд ямар нэгэн байдлаар хоорондоо холбоогүй гэжээ. Тиймээс дэгдэлт биш гэж үзэж байгаа аж.
Гэхдээ тус улсын ЭМЯ тохиолдол бүрийг судалж, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, эмчлэх арга зүйн зөвлөмж боловруулах ажлын хэсэг байгуулахаар шийджээ.
ДЭМБ дөрөвдүгээр сарын 26-нд гарал үүсэл нь тодорхойгүй цочмог гепатитийн тохиолдлуудыг судалж байгаагаа мэдээлсэн юм. Тавдугаар сарын 1-ний байдлаар дэлхий дахинаа өвчлөлийн 228 тохиолдол бүртгэгджээ. Эрдэмтэд шар өвчний шалтгаан нь COVID-19-ийн халдварын үед гарсан аденовирус байж болзошгүй гэж үзсэн байна.
Эх сурвалж www.vesti.ru
Орчуулсан Э.МАРТ