2022-05-12 20:00
Испани улс Үндэсний тагнуулын төв CNI-гийн тэргүүн Пас Эстебаныг Засгийн газрын шийдвэрээр ажлаас нь чөлөөллөө. Энэ нь тагнуулын Pegasus программын тусламжтайгаар Каталоны тусгаар тогтнолыг дэмждэг улстөрчдийн утсанд нэвтэрсэн дуулиан гарсантай холбоотой гэж El Pais хэвлэлд мэдээлжээ. Харин одоо тагнуулын газрын тэргүүнээр Испанийн Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн дарга Эсперанса Кастельейро ажиллахаар болж байна. […]










