Казахстан улс цагаан элсэн чихэр, нишингийн түүхий эдийг хагас жилийн хугацаатайгаар экспортлохыг хоригложээ. Энэ тогтоолд тус улсын Хөдөө аж ахуйн сайд Ербол Карашукеев гарын үсэг зурсан байна.
Тогтоолын дагуу энэ сарын 23-наас эхлэн 6 сарын хугацаатайгаар хориг тавих аж. Тус улсын Хөдөө аж ахуйн сайд Казахстанд үүссэн эх орны үйлдвэрийн элсэн чихрийн асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байна хэмээн зарлаж байжээ.
Эх сурвалж: tengrinews.kz
Орчуулсан Э.МАРТ