Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд эрүүл мэндийн салбартай холбоотой иргэдээс ирсэн санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Эрүүл Мэндийн Яам /ЭМЯ/-ны удирдлагууд өнөөдөр танилцууллаа. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд ирсэн санал гомдлын гуравдугаарт эрүүл мэндийн салбартай холбоотой асуудал бичигдэж байна. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн салбарын гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар болон тулгамдаж буй асуудлын талаар ЭМЯ сар болгоны дөрөв дэх долоо хоногт мэдээлэл хийнэ” гэж мэдэгдэв.
Өнөөдрийн танилцуулгаараа 11-11 төвд өнгөрсөн дөрөвдүгээр сард эрүүл мэндийн салбартай холбоотой нийт 238 иргэн хандаж, өргөдөл гомдол өгсөн байна тухай мэдээллээ.
Эрүүл мэндийн салбарын асуудлаар хандсан өргөдлийн
- 77.7 хувь гомдол,
- 7.3 хувь нь санал,
- 4.3 хувь нь хүсэлт,
- 10.7 хувь нь талархалт байв.
Гомдлыг дотор нь ангилбал нийт есөн байгууллагад харьяалагдсан байна.
- Гэмтэл согог судлалын үндэсний төв
- Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв
- Хавдар судлалын үндэсний төв
- Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг
- Улсын гуравдугаар төв эмнэлэг
- Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв
- Халдварт өвчин судлалын үндэсний төв
- Эрүүл мэндийн яам,
Статистик мэдээллээс харахад иргэдийг Хамгийн их гомдоодог байгууллага нь Эрүүл мэндийн яам байна. Харин хамгийн их иргэдийн талархалыг хүлээсэн газар нь Улсын гуравдугаар төв эмнэлэг байна.
Б.Ирээдүй