Испани улс Үндэсний тагнуулын төв CNI-гийн тэргүүн Пас Эстебаныг Засгийн газрын шийдвэрээр ажлаас нь чөлөөллөө. Энэ нь тагнуулын Pegasus программын тусламжтайгаар Каталоны тусгаар тогтнолыг дэмждэг улстөрчдийн утсанд нэвтэрсэн дуулиан гарсантай холбоотой гэж El Pais хэвлэлд мэдээлжээ.
Харин одоо тагнуулын газрын тэргүүнээр Испанийн Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн дарга Эсперанса Кастельейро ажиллахаар болж байна.
Эстебаныг халснаар тагнуулын дуулиантай холбоотой улстөрийн хямралыг дарах боломж бүрдэж байна. Учир нь түүнд бүх ялыг үүрүүлээд өнгөрөхөөр шийджээ.
Испанид дөрөвдүгээр сарын сүүлчээс эхлэн тагнуулын дуулиан дэгдэж байна. Канадын тоон эрхийг хамгаалах Citizen Lab бүлгээс мэдээлэл гаргаж, Испанийн Каталоны бүсийн тусгаар тогтнолыг дэмжигч дор хаяж 63 улстөрч 2017-2020 онд Pegasus программын хангамжаар явуулдаг тагнуулд өртсөн гэжээ.
Эх сурвалж: focus.ua
Орчуулагч: Э.Марта