Америкийн төрийн тэргүүн Жо Байдены охин дүү Валери Байден Оуэнс Британийн ханхүү Харригийн гэргий Меган Марклыг АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшвэл сайн нэр дэвшигч болно гэж мэдэгджээ.
Америкийн иргэншилтэй Сассексийн гүнгийн ахайтныг АНУ-ын Ардчилсан намд элсэх санал тавьсан байна. Жо Байдены дүү ITV Good Morning Britain-ы шоуны үеэр ийм гэнэтийн мэдэгдэл хийж, хөтлөгчид, үзэгчдийг гайхшируулжээ.
Учир нь тэрбээр саяхан л ахыгаа дараагийн ерөнхийлөгчийн сунгаанд оролцох нь тодорхой гэж сэтгүүлчдэд мэдэгдэж байсан юм.