Залилан мэхлэгчид арга барилаа тогтмол өөрчилдөг. Иймд ямагт анхаарал сэрэмжтэй байх нь чухал. Та нэр хүндтэй хувь хүн, компанитай харьцаж байгаадаа итгэлгүй байвал тэдэнд мэдээллээ өгч болохгүй. Таныг татахын тулд тэд танд ямар ч санал тавьж болно, түүнд бүү автаарай.
Хэрэв та ажиглавал сэжигтэй санагдах зарим нийтлэг шинж тэмдгүүд байдаг. Жишээ нь, дараах нөхцөлд асуудал сэжигтэй гэсэн үг. Үүнд:
- Зарим зүйлс итгэж үнэмшихэд хэцүү сайхан сонсогдох. Тухайлбал, таны мэдэхгүй хүн танд үнэгүй зүйл, эсвэл хурдан хялбар аргаар мөнгө олохыг санал болгох гэх мэт.
- Танаас хувийн, эсвэл банкны дансны мэдээллээ өгөхийг хүсэх;
- Танаас нууц үг, PIN коодоо өгөхийг хүсэх;
- Таны өмнө нь сонсож дуулж байгаагүй компани, эсвэл хүн гэнэт холбогдох. Захиа, цахим шуудан, утас, мессежээр холбогдох, эсвэл гэрт чинь ирж ч болно.
- Хэн нэгэн танруу утасдаж танд санал болгосон зүйлийг нууцлахыг хүсэх;
- Бусад борлуулагчидтай харьцуулахад танд сурталчилж буй бүтээгдэхүүний үнэ хэт хямд байх;
- Танд шийдвэр гаргах хангалттай хугацаа олгоогүй, эсвэл нэн даруй шийдвэр гаргах шахалт үзүүлэх;
- Урьдчилж мөнгө төлөхийг танаас хүсэх гэх мэт.