Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон төсвөө хэмнэх арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Үүний тулд Засгийн газрын тэргүүн төрийн 5 албан хаагч тутмынхаа 1-ийг халахыг уриалсан тухай Daily Mail мэдээлжээ.
Британийн Ерөнхий сайд Оросын эсрэг авсан хоригийн хязгаарлалтуудаас болоод улс оронд хүнд үе ирээд байна гэжээ. Тиймээс 90 мянган төрийн албан хаагчаа ажлаас нь чөлөөлөхөөр төлөвлөж байна. Ингэснээр жилд 4,3 тэрбум доллар хэмнэнэ гэж үзжээ.
“Бид амьдралын өртгийг бууруулахын тулд Засгийн газрын зардлаа танах ёстой. Засгийн газар татвар төлөгчдөөсөө авч байгаа фунт бүр тухайн хүнийхээ өөрийнхөө дуртай зүйл, амьдралдаа зарцуулж болох мөнгө” хэмээн Жонсон анхааруулжээ.
Эх сурвалж: riafan.ru
Орчуулсан: Э.МАРТ