bar.png

2020-10-14 17:08
Дэлхийн хамгийн ховор амьтдын зургийг авах нь асар их тэвчээр, гайхалтай аз гэж хэлж байна. Оросын гэрэл зурагчин Сергей Горшков Алс Дорнодод Амар мөрний эмэгчин барын ховор агшныг гэрэл зурагт буулгаснаараа Wildlife Photographer of the Year (WPY) онгон байгалийн гэрэл зурагчдын уралдааны гол шагналын эзэн болжээ. Энэ жилийн шагнал хүртсэн зураг нь мод тэвэрч байгаа […]

151515.png

2020-10-14 16:04
Коронавирусийн цар тахлын үед гараа төдийгүй гар утсаа ч халдваргүйжүүлж байх хэрэгтэй. Учир нь гар утас хүний байнгын хэрэглээ болохоор вирус, нянг тараагч болдог байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр гар утсыг байнга цэвэрлэж байх ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл гар шигээ байнга угаах буюу халдваргүйжүүлэх уусмалаар арчиж ариутгаж байх ёстой. Хэрэв таны гар утас IP68-аас доошгүй түвшний усны […]

121332478_2845332569124561_8299697339742515572_n.png

2020-10-13 11:45
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун цэргийн техникийн парадад үг хэлэх үеэрээ ард иргэдээсээ уучлалт хүсч, уйлсан тухай The Korea Times мэдээлжээ. Ким Чен Унд Хойд Солонгосын ард иргэд өндөр итгэл найдлага хүлээлгэдэг ч тэрхүү найдварыг нь бүрэн утгаар нь биелүүлж чадаагүй гэж тэрбээр хэлсэн байна. “Хэдийгээр надад энэ улсыг удирдах чухал үүрэг хариуцлага үүрүүлж, агуу […]

doron-1024x589.png

2020-10-13 10:26
Оросын Онцгой байдлын албаныхан 2023 оноос төөрсөн иргэдийг аврахад хүнд жингийн нисгэгчгүй онгоц буюу дрон ашиглах ашиглахаар төлөвлөж байгаа аж. Онцгой байдлын алба төөрсөн хүмүүсийг олох ажилд одоо ч дрон ашиглаж байгаа юм. Гэхдээ дроноор байршлыг тогтоогоод аврах ангийнхан, шаардлагатай техник хэрэгслээ аван төөрсөн хүний байгаа газар руу очдог бөгөөд байршлаасаа хамаараад зарим үед хэдэн […]

baas-1024x695.jpg

2020-10-13 10:07
АНУ-ын эдийн засагч Пол Милгром, Роберт Уильсон нар энэ оны Нобелийн эдийн засгийн салбарын шагналын эзэд боллоо. Альфред Нобелийн дурсгалд зориулсан Шведийн Улсын банкны шагналыг Пол Милгром, Роберт Уилсон хоёрт олгохоор шийдсэнийг Эзэн хааны ШУА-ийн Нобелийн хороо даваа гарагт зарласнаар Нобелийн долоо хоног дууслаа. “Дуудлага худалдаа хаа сайгүй явагддаг, бидний өдөр тутмын амьдралд ч нөлөөлдөг. Эдийн […]

bolivood-1024x683.jpg

2020-10-12 11:11
Дөрвөн минутын үнсэлт, жүжигчин бүсгүйн толгойг үнэлсэн хийгээд Кришна-“супермен”: Болливудын талаар та юу мэдэх вэ? Гял цал, тод өнгийн дүрслэлтэй, уран зөгнөлт, тулааны үйл явдлаар дүүрэн, дээр нь дуу хуур, бүжиг наадам болсон, төгсгөл нь заавал аз жаргалтайгаар дуусдаг гээд Энэтхэгийн кино ертөнц буюу Болливудын талаарх бидний мэддэг төсөөлөл энэ. Дэлхийн кино урлагийн салбарт өнгийн […]

nobel.png

2020-10-10 08:55
2020 оны Нобелийн Энх тайвны шагналыг НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр хүртлээ. Норвегийн Нобелийн хороо өлсгөлөнтэй тэмцэх явц, мөргөлдөөнд нэрвэгдсэн бүс нутагт энх тайван тогтоох үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, энэ оны Нобелийн энх тайвны шагналыг олгож байгаа ажээ. Дэлхийн хүнсний хөтөлбөр нь өлсгөлөн ядуурлыг арилгах, хүнсний аюулгүй байдлыг дэмжих хамгийн том хүмүүнлэгийн байгууллага юм. […]

b466213847b824903ad04f41b1c5371f-1024x768.jpg

2020-10-09 17:00
Та хөнгөн атлетикийн спортыг төдийлөн сонирхдоггүй ч дэлхийн хамгийн шилдэг гүйгч хэн болохыг мэдэх биз ээ. Тэгвэл одоо хэн гэдгийг хэлэхэд энэ бол Угандагийн иргэн 24 настай Жошуа Чептегей юм. Тэрбээр лхагва гарагт Валенсияд ээлжит домогт дээд амжилтыг эвджээ. 15 жилийн турш агуу Кенинса Бекелегийн 10000 метрийн гүйлтийн амжилтыг эвдэх нь боломжгүй мэт зүйл байлаа. […]

Japanese-Supermarket-Melbourne-1024x591.jpg

2020-10-09 15:29
Японд сүүлийн гурван сарын дотор дэлгүүрээс бүтээгдэхүүн хулгайлах тохиолдол огцом нэмэгджээ. Хулгай нэмэгдэх болсон нь саяхан төрөөс Япончуудыг дэлгүүрээр үйлчлүүлэхдээ цүнхтэйгээ орохыг зөвшөөрсөн хууль баталсантай холбоотой гэнэ. Шинэ хуулиар худалдаа эрхлэгчид гялгар тороо хоёр иенээр зарах үүрэг хүлээсэн байна. Энэ байдлаар иргэд дэлхийгээ бохирдуулж байгаа гялгар уутны хэрэглээнээс татгалзана гэж улстөрчид үзжээ. Өөрөөр хэлбэл япончууд […]

aan.jpg

2020-10-09 12:22
Нобелийн долоо хоног эхэлж эздээ тодруулж байгаа билээ. Тэгвэл уран зохиолын салбарын 2020 оны Нобелийн шагналын эзэн тодорлоо. Тодруулбал өдгөө 77 настай АНУ-ын яруу найрагч Луиза Глюк уран зохиолын салбарын 2020 оны Нобелийн шагналын эзэн боллоо. Луиза Глюк 1943 онд Нью-Йоркт еврей цагаачдын гэр бүлд төрсөн бөгөөд Йелийн их сургуульд англи хэлний профессороор ажиллаж байв. […]