Австралийн эрдэмтэд үхрийг нядлахын өмнө ярилцаж, тайтгаруулж байхыг зөвлөж байна. Энэ нь амьтны түгшүүр сандралыг бууруулж, стрессийг нь багасгаснаар махны чанарт сайнаар нөлөөлдөг байна. Мэргэжилтнүүдийн энэ судалгааг “Frontiers in Psychology” сэтгүүлд нийтэлжээ.

Амьтны сэтгэл судлаачдын үзсэнээр нядлах гэж буй үхрийг тээвэрлэх, эмнэлгийн үзлэгээр оруулах, тэр ч бүү хэл дэргэд нь нохой хуцахад хүртэл стресст орж эхэлдэг гэнэ.  Үүнээс болоод тухайн үхрийн мах хатуу, амтгүй болдог байна. Тиймээс танил дотно зөөлөн хоолойгоор тайвшруулах нь зөв гэжээ.

Эрдэмтэд энэ дүгнэлтийг гаргахын өмнө 28 толгой үхрийн туршилтад оруулсан байна. Мэргэжилтнүүд тэдгээр үхрийг илж таалж, шууд буюу тусгайлан бичсэн эелдэг зөөлөн хоолойн бичлэг тавьж сонсгожээ. Ингээд амьтны байр байдал, зүрхний хэмнэлийг ажиглатал биеэр харьцах нь үхэрт илүү эергээр нөлөөлж, тэд тайвширч, хүзүүгээ шөргөөж, чихээ буулгаж эхэлсэн байна. Харин бичлэг ийм хэмжээний эерэг нөлөө үзүүлээгүй гэнэ.

Эрдэмтэд одоо гарсан үр дүнгээ бэхжүүлэх зорилгоор үхэртэй хэрхэн харьцах тохирсон аргыг олох туршилтууд явуулахаар төлөвлөж байна.

mir24.tv/news

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн