Дартмундын коллеж, АНУ-ын Үндэсний эдийн засгийн судалгааны товчооны эрдэмтэд хүний амьдралын хамгийн аз жаргалгүй үеийг 47-48 нас гэж нэрлэжээ.
Энэ бол гадаад хүчин зүйлсээс шалтгаалахгүй, бие махбодын био химийн үйл явц, дааврын түвшнээс болдог үзэгдэл гэнэ. Мэргэжилтнүүд 132 улсын мэдээллийг судалж байж энэ мэдээллийг гаргажээ. Тэд нас насны хүмүүсээс амьдралдаа хэр сэтгэл ханамжтай байгаагаа үнэлэхийг хүсчээ. Гэтэл аз жаргалын муруй латин хэлний U үсэгтэй төстэй гарсан байна.
Тухайлбал, хамгийн аз жаргалтай үе 18-20 насанд тохиодог бол байдал муудсаар хамгийн доод цэгтээ 47-48 насанд хүрдэг аж.