Коронавирусийн цар тахлын үед гараа төдийгүй гар утсаа ч халдваргүйжүүлж байх хэрэгтэй. Учир нь гар утас хүний байнгын хэрэглээ болохоор вирус, нянг тараагч болдог байна.
Мэргэжилтнүүдийн хэлснээр гар утсыг байнга цэвэрлэж байх ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл гар шигээ байнга угаах буюу халдваргүйжүүлэх уусмалаар арчиж ариутгаж байх ёстой.
Хэрэв таны гар утас IP68-аас доошгүй түвшний усны хамгаалалттай бол гоожуурын усанд санаа зовох зүйлгүй угааж болно. Харин бусад утсыг спиртийн уусмалаар арчиж ариутгах хэрэгтэй. Спиртийн агууламж нь 60%-иас багагүй байх ёстой гэж заажээ.
Коронавирус тасалгааны температурт гөлгөр гадаргуу дээр 28 хоног хүртэл амьдрах чадвартай байдаг аж.
Эх сурвалж: iz.ru