Америкийн сонгогчдын мэдээллийг ОХУ, Иран улсуудын тусгай албад гартаа оруулсан гэж АНУ-ын Үндэсний тагнуулын газар мэдээлжээ. Тус байгууллага Ираны тал Ардчилсан намын сонгогчид руу Трампыг дэмжигч, хэт барууны үзэлтэй “Proud Boys” бүлгийн нэрийн өмнөөс  өдөөн хатгасан, хагалан бутаргасан, айлган сүрдүүлсэн агуулгатай захидал илгээсэн гэлээ.

Тус захидалд “Трампыг сонгохгүй бол бид чам дээр очих болно. Энэ захиаг хүлээж авсан бол чи Бүгд найрамдах намыг сонгох ёстой” гэх мэтээ сүрдүүлсэн өнгө аястай зүйлсийг бичигдсэн бөгөөд энэ үйлдэл нь сонгогчид руу худал мэдээ цацаж, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэн, Америкчуудын ардчилалд итгэх итгэлийг сулруулах зорилготой. Харин Оросын тал сонгогчдын мэдээллийг хэрхэн ашиглах гэж байгаа нь одоогоор тодорхойгүй байна гэж Үндэсний тагнуулын газар үзжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болох бөгөөд урьдчилсан шатны санал хураалтаар 40 гаруй сая сонгогсч саналаа өгчээ.

Эх сурвалж: ВВС

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн