Саудын Араб улсад болсон нэгэн дуудлага худалдаагаар залуу эрэгчин шонхор шувуу хамгийн өндөр үнэд хүрч, 173 мянган ам.доллараар зарагдсан байна.
Энэ бол анч шувууны төрлийн түүхэн дэх хамгийн өндөр үнэ юм. Шонхрын эхний үнэ 30 мянга орчим ам.доллар байжээ.
Дуудлага худалдааг Саудын шонхор шувууны клубийн гишүүд бүргэдийн ангийн өвлийн улирал эхлэхийн өмнөхөн зохион байгуулсан байна. Цөлийн шахин шонхор буюу улаан шаргал өдөрт сапсан нь 1,1 кг жинтэй бөгөөд тус улсын зүүн хойд хэсгийн зэрлэг байгалиас олдсон гэжээ.
Шонхор шувууны ан бол Арабын хойгийн цөлийн арабуудын соёлын өв уламжлалын чухал хэсэг юм. Үүнтэй холбогдуулан зөвхөн Саудын Араб улсад л гэхэд жил бүр 2,7 сая анч шувууг барих буюу хөнөөдөг байна.