Өчигдөр буюу /2020.10.15/ өдөр Говь-Алтай аймагт зам засварын ажил хийж байсан хоригдол 33 настай Э нь оргожээ. Тэрээр Өвөрхангай аймаг дахь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 423-р ангид ял эдэлж байсан.
Гэрээний дагуу Говь-Алтай аймагт зам засварын ажил хийж байх үеээрээ оргосон байна. Түүний оргосон цагийг ойролцоогоор 16.00 цаг орчимд барагцаалж байгаа бөгөөд цагдаа болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид эрэн хайж байна.