Армен, Азербайжан энэ сарын 10-нд Москвад хийсэн гал зогсоох тохиролцоогоо биелүүлэхгүй байна. Саяхан л гэхэд Арменийн дайчдыг эрүүдэн тамлаж, хөнөөж байгаа бичлэг интернэтэд гарчээ.
Энэ бичлэгийн дараахан Армени улсын зүгээс Азербайжаны засаг захиргааг олзлогдсон цэргүүдийг цаазалсан хэрэгт буруутгасан аж. Гэтэл Азербайжанаас энэ бичлэгийг хуурамч гэж мэдэгдсэн байна.
Түүнчлэн Арменийн тусгайгийнхан Азербайжанд хүн олноор цугларсан газарт алан хядах ажиллагаа үйлдэх гэж байна гэсэн мэдээллийг Азербайжаны улсын аюулгүй байдлын албанаас гаргасан байна. Гэтэл Арменийн үндэсний аюулгүй байдлын алба үүнийг үгүйсгэжээ. Уулын Карабахт өнгөрсөн сарын 27-ноос мөргөлдөөн эхэлсэн юм.