БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун цэргийн техникийн парадад үг хэлэх үеэрээ ард иргэдээсээ уучлалт хүсч, уйлсан тухай The Korea Times мэдээлжээ.
Ким Чен Унд Хойд Солонгосын ард иргэд өндөр итгэл найдлага хүлээлгэдэг ч тэрхүү найдварыг нь бүрэн утгаар нь биелүүлж чадаагүй гэж тэрбээр хэлсэн байна.
“Хэдийгээр надад энэ улсыг удирдах чухал үүрэг хариуцлага үүрүүлж, агуу нөхөд Ким Ир Сен, Ким Чен Ир нарын үйл хэргийг үргэлжлүүл гэсэн боловч миний хүч чадал, сэтгэл ард иргэдээ амьдралын хүндрэл бэрхшээлээс нь салгахад хангалттай хүрэлцэж чадахгүй байна. Надад маш их харамсалтай байна” хэмээн Хойд Солонгосын удирдагч хэлжээ. Энэ үгийг хэлснийхээ дараа Ким Чен Ун нүдний шилээ тайлаад, нүдээ арчсан гэнэ.
БНАСАУ-ын удирдагч ийнхүү сэтгэл хөдлөлөө гаргасан нь өрөвч нинжин сэтгэлтэй, дэлхийн удирдагч гэдгээ харуулах зорилготой гэж шинжээчид тэмдэглэсэн байна.
“”