ҮСХ-оос Монгол Улсын 2020 оны эхний есөн сарын Нийгмийн салбарын статистик үзүүлэлтийг танилцуулах хэвлэлийн бага хурлыг цахим хэлбэрээр хүргэж байна.
ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын ахлах статистикч Н.Өлзийханд,
Дохионы хэлний орчуулагч багш, докторант Б.Саранчимэг.
Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд энэ оны есдүгээр сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1,304 болж, өмнөх сараас 1.7%-аар буурсан байна.
Харин цусаар дамжих халдварын тохиолдол 22 болж, 22.2%-аар, гэдэсний халдварт өвчин 329 болж, 2.8%-аар, амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 626 болж, 43.6%-аар нэмэгдсэн байна.
Мөн улсын хэмжээнд 2020 оны есдүгээр сард ХДХВ/ДОХ-ын таван тохиолдол илэрч, нийт тохиолдол 302 болжээ.