Америкийн одон орон судлаач Нил Деграсс Тайсон Ерөнхийлөгчийн сонгуулиас нэг хоногийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 2-нд дэлхий дээр хөргөгчний хэмжээтэй солир унаж болзошгүй гэж мэдэгджээ.
2018VP1 астероид буюу хөргөгчний хэмжээтэй сансрын чулуу 25 мянга гаруй миль цаг (40 мянган км/ц)-ийн хурдтайгаар наашилж байна гэж тэрбээр хэлсэн байна. Солир тийм том биш болохоор дэлхийн хүн амд хор хохирол учруулж, Ерөнхийлөгчийн сонгуулийг цуцлах хэмжээний аймшигтай биш гэнэ.
“Тиймээс 2020 онд дэлхийн төгсгөл ирдэг л юм бол энэ нь гараг эрхсийн буруугаас болохгүй” гэж одон орон судлаач мэдэгджээ.