Дэлхийн статистикийн өдөр маргааш тохионо

2020-10-19 11:561min0
122000971_3151023851690703_6677230031667374247_o

Дэлхийн статистикийн өдрийг угтан ҮСХ-ны Гадаад харилцааны хэлтсээс өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт албан хаагчдын дунд Богд ууланд алхаж, мод тарих арга хэмжээг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд ҮСХ, нийслэл, дүүргийн статистикийн салбарын 100 орчим хүн хамрагдаж, 160 ширхэг шинэс модны үрсэлгээг суулгасан.

Богд уулын ой модны 80 гаруй хувь нь шинэс мод. Байгаль орчны доройтлоос болж Богд уулын ой модонд асуудал багагүй тулгарч байгаа бөгөөд шинэс модны үрсэлгээ суулгах хэрэгтэй аж.

2-3 настай нялх үрсэлгээнд хэрэгтэй ялзмаг, хөрс, чийг ой модонд бүгд байдаг учир бид арчлах шаардлагагүй. Байгаль, ой мод өөрөө арчилж ургуулдаг юм байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй