003-1.jpg

2020-12-18 10:29
Монгол, Хятад хоёр улс харилцаагаа бэхжүүлж байна БНСУ-ын хэвлэлд Монгол, Хятад хоёр улс ковид-19 цар тахлын үед харилцан бие биедээ туслалцаа үзүүлэх байдлаар харилцаагаа бэхжүүлж байгаа талаар мэдээлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчилсан бөгөөд ковид-19 халдварт өвчин гарснаас хойш тус улсад айлчилсан анхны гадаадын төрийн тэргүүн болсон юм. Тэрээр айлчлалын […]

set.jpg

2020-12-17 15:33
Парисын шүүх “Charlie Hebdo” сэтгүүлийн редакци, еврейчүүдийн дэлгүүрт 5 жилийн өмнө гарсан халдлагад холбогдох этгээдүүдэд ял оногдууллаа. Нийт 11 хүнийг энэ хэргээр шүүснээс 3 нь халдлагын өмнөхөн Сири рүү зугтаж гарсан учир эчнээ ял оноосон байна. Гэмт этгээдүүд 4 жилээс бүх насаар нь хорих ял сонссон аж. Энэ хэрэгт холбогдсон Мохамед Белусинд бүх насаар нь […]

ZURR4945.JPG.jpg

2020-12-17 15:19
Криптовалют болох биткойны ханш пүрэв гарагт түүхэн дээд амжилтаа шинэчилж, 22 мянган ам.долларыг давлаа. Binance биржийн арилжааны үеэр биткойны ханш 13%-иар өсөж, 22 077 ам.долларт хүрсэн байна. Пүрэв гарагийн өглөө 21 298 ам.доллар болсон нь мөн л түүхэн дээд амжилт байсан. 2017 оны арванхоёрдугаар сард биткойн 20 242 ам.доллар болж байлаа. Харин энэ сарын 1-нд […]

vanga-1024x576.jpg

2020-12-17 14:48
Болгарын домогт зөнч Ванга 2021 онд АНУ-д иргэний дайн эхэлнэ гэж зөгнөжээ. 2021 онд засгийн эрхэнд гарч ирэх Америкийн төрийн тэргүүн энэ улсын сүүлчийн Ерөнхийлөгч болно. Үүний дараа АНУ цус урсгасан иргэний дайнд нэрвэгдэнэ гэжээ. Хэрвээ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараах өнөөгийн нөхцөл байдлыг ажиглах юм бол иргэний дайн дэгдэх бүхий л нөхцөл бүрдчихээд байгаа юм. […]

131349760_2557831551177625_17288340520989932_n.jpg

2020-12-16 16:55
Хятадын Чуньцин хотын нэгэн орон сууцны доороос 9 метр том Буддын хөшөө олджээ. Өмнө нь энэ хэсэгт эртний ийм хөшөө байсныг хэн ч мэдээгүй гэнэ. Харин энэ хавийн ургамлыг цэвэрлэх явцад том хөшөө байгааг илрүүлсэн байна. Байрны нэгэн оршин суугч энэ хөшөөг санаж байгаагаа ярьжээ. “Намайг залуу байхад энд нээрээ ийм хөшөө байсан. Уг нь […]

depositphotos_22883652-stock-photo-money-laundering-on-clothesline.jpg

2020-12-16 16:28
Дэлхий ертөнцийг зомби компаниуд эзэлж байна. Дэлхийн нийт компанийн 16 хувь, өөрөөр хэлбэл 7 компани тутмын нэг нь зомби компани байна гэж Bank of America-аас тооцоолжээ. Энэ нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд байнга санхүүгийн хөрөнгө оруулалт хийдэг, өр төлбөрөө дарах хэмжээний мөнгөн урсгалгүй компаниудыг хэлдэг юм байна. Эдгээр компани санхүүгийн пирамидын зарчмаар ажиллаж, үйл ажиллагаагаа […]

nkorea1-1024x882-1024x882.jpg

2020-12-16 16:01
Өмнөд Солонгосын парламент БНАСАУ-тай хилийн бүсэд Пхеньяныг шүүмжилсэн хуудас тараахыг хориглосон хууль баталлаа. Энэ хуульд агаарын бөмбөлгөөр суртал ухуулгын материал илгээхийг хориглосон байна. Ийм ажлыг ихэвчлэн Хойд Солонгосоос ирсэн Өмнөд Солонгосын дүрвэгч идэвхтнүүд явуулдаг. Хуулийн төслийг 300 гишүүний 187 нь дэмжсэн байна. Тэр дундаа эрх баригч Тобуро ардчилсан намынхан болон түүний талыг баримтлагч намынхан энэ […]

0_Norby-Walters-24nd-Annual-Night-Of-100-Stars-Oscar-Viewing-Gala-Arrivals.jpg

2020-12-16 11:27
Канадын цагдаагийн газар арванхоёрдугаар сарын 14-нд АНУ-ын хүсэлтээр Виннипег хотоос Nygard загварын корпорацийг үүсгэн байгуулагч, 79 настай саятан Питер Найгардыг саатуулжээ. Найгардыг хүмүүсийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалсан, рэкет үйлдсэн, насанд хүрээгүй охид, хүүхнүүдийн оролцоотой гэмт хэрэг АНУ, Канад, Багамын арлуудад үйлдсэн гэж буруутгажээ. Питер Найгард 1995-2020 оны хооронд Nygard Group компани болон ажилтнуудынхаа нөлөөг ашиглан […]

114705181_mediaitem98763345.jpg

2020-12-16 11:07
Японы нийслэл Токио хотын шүүхээс 30 настай Такахиро Шираишиг дүүжлэн хороох ял оноолоо. “Твиттер алуурчин” хэмээн сэтгүүлчид цоллох болсон түүнийг Твиттерээр амиа хорлох бодлоо хуваалцсан эмэгтэйчүүдийг хөнөөсөн хэрэгт буруутгажээ. Шүүхийн заал 16 сонсогчийн суудалтай ч түүнд оноосон шийдвэрийг сонсохын тулд шүүхэд 400 гаруй хүн цугларсан байна. Шираиши өмнө нь Токиогийн “улаан дэнлүүний хороолол” гэгддэг шөнийн […]

joe-1-1024x576.jpg

2020-12-16 10:24
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн тодорхой болж Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч болох нь тодорхой болсон. Ингээд Жой Байден ирэх сарын 20-нд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар тангараг өргөхөөр болсон байна. Ингэхдээ тангараг өргөх ёслолын арга хэмжээ болон уламжлалт парадыг цөөн тооны хүн оролцуулах байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. […]