Зохиолч, уулчин Марион Шайньо-Дюпюи 3 жилийн өмнөөс “Цэвэр Эверест” нэртэй төсөл хэрэгжүүлж, уулын бэлийг хэдэн жил цугларсан хур хогноос нь салгах ажил эхлүүлжээ. Энэ 3 жилийн хугацаанд Марион болон түүний багийнхан 8,5 тонн хог хагядал цуглуулж, зайлуулсан байна.
Марион сүүлийн 17 жилийн турш уулын хөтөч шиг амьдарч иржээ. Тэрбээр багаасаа уулын оргилыг хогноос нь салгах төсөл хэрэгжүүлэх мөрөөдөлтэй байсан бөгөөд 2013 онд Эверестэд гарах үеэрээ 30 жилийн хугацаанд Эверест ямар их хогондоо дарагдсан болохыг анзаарчээ.
“Эверестэд авирна гэдэг хүн, байгаль хоорондын хамгийн ариун хамаарал байх ёстой. Гэвч 2013 онд оргилд гарах үедээ энэ уулыг 30 жилийн аяллын явцад хогондоо дарагдсан болохыг ойлгосон юм. Би зөвхөн орой дээр нь 10 орчим тонн хог хаягдал байна гэж тооцоолсон” хэмээн тэрбээр ярьжээ.
Ингээд орон нутгийн засаг захиргаанаас 50 сарлаг хандивлахыг шаардаж, уулын оройгоос доош хог зөөж эхэлсэн байна. Марионы хийж буй ажил нь байгаль орчноо хогноос салгах төдийгүй энэ бүсэд амьдарч байгаа хүмүүсийн аж амьдралыг дээшлүүлэх явдал байжээ. Хятад, Энэтхэгийн хөндийгөөс 2 тэрбум хүн ундны усаа залгуулж байгаа ч Хималайн бохирдлоос болоод цэвэр, эрүүл хүнс хэрэглэхэд хүнд болжээ.