Оросын коронавирусийн эсрэг “Спутник V” вакцин Казахстанд үйлдвэрлэгдэж эхэлжээ. Бэлдмэлийг Карагандины эмийн цогцолборын баазад үйлдвэрлэх юм байна.
Энд 2 сая тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Казахстанд үйлдвэрлэсэн “Спутник V”-аар вакцинжуулах ажил ирэх оны хоёрдугаар сараас эхэлнэ. Вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ. Эхний ээлжинд эмнэлгийн ажилтнууд, багш сурган хүмүүжүүлэгчид, хуулийн байгууллагынхан, түүнчлэн архаг өвчтэй хүмүүст хийнэ гэжээ.
Гамалейн нэрэмжит эрдэм шинжилгээний төвийн боловсруулсан “Спутник V” вакциныг 95 хувийн үр дүнтэй гэж мэдээлж байгаа аж.