Монако Улсын гүнгийн ахайтан шинэ үс засалтаараа олныг цочирдуулжээ

2020-12-18 15:481min
оооо

Монакогийн гүн II Альберийн гэргий Шарлен цоо шинэ үс засалтаараа албатуудаа цочирдуулжээ. Тэрбээр толгойныхоо зарим хэсгийг халзалж, панк стилийн үстэй болоод сайн үйлсийн аянд оролцохоор иржээ.

Энд тэрбээр хүү Жактайгаа хамтран хүүхдүүдэд зул сарын бэлэг тараасан аж. 42 настай гүнгийн ахайтан битүү захтай хар цамц өмсөж, зурагтай цамц дээгүүр нь давхарлажээ. Дээр нь амны хаалт нь түүний үс засалт, хувцастай үнэхээр төгс зохицсон байлаа.

Олон хүн ахайтны зоримог үс засалтыг шагшин гайхсанаа илэрхийлсэн байна. Түүний хувьд үсийг янз бүрийн богино засалтаар тайруулдаг уламжлалтай аж.

Орчуулсан Э.Март : yandex.by