Замын-Үүд-Эрээн боомтоор хэвийн үед хоногт 200 орчим машин ачаа нэвтрүүлдэг байсан бол одоо 20 орчим болж буураад байгаа ажээ. Энэ нь цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалтын хүрээнд импортын болон экспортын бүтээгдэхүүнүүдийг хэвийн горимоор тээвэрлэхэд хүндрэл үүсэж байгаатай холбоотой юм.
Хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа нарийн ногоо тасалдсантай холбоотойгоор өчигдөр Эрээн хотоос 60 машин нарийн ногоог импортолсон байна. Мөн өдөрт нэвтрүүлж байгаа ачаа тээврийг машиныг 50 болгох зохицуулалтыг хийж байгаа ажээ. .
Мөн бусад хил залгаа бүсүүдэд ногоон бүс үүсгэж тээврийг үргэлжлүүлэхээр ажиллаж байгаа гэж Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад хариулах үедээ хэллээ.
Л.Баяр