Калифорнийн политехникийн их сургуулийн эрдэмтэд шувуудын жиргээ хүний сэтгэл санааг өргөдөг болохыг илрүүлжээ. Хамгийн гол нь байгалийн амьд жиргээн төдийгүй бичлэг ч хүнд эергээр нөлөөлдөг байна.
Эрдэмтэд Боулдерын нээлттэй орон зай болон Колорадоагийн уулын цэцэрлэгт хүрээлэнд хоёр багана нууцаар байршуулж, хэдэн долоо хоногийн турш шувуудын жиргэх дуу асаажээ. Дараа нь тэр хавиар явсан аялагчдаас асуумж авсан байна.
Тэгтэл шувуудын жиргээ сонссон хүмүүс тайвширч, аз жаргалтай болсон гэж мэдүүлэх нь сонсоогүйгээсээ их байсан гэнэ. Энэ судалгаанд оролцсон биологич Клинтон Фрэнсис хүссэн үр дүндээ хүрэхийн тулд ердөө л 7-10 минут жиргэх дуу тавихад хангалттай гэжээ. Түүнчлэн байгальд, олон төрлийн шувуудтай илүү ойр амьдардаг хүмүүс бусад хүмүүсээс илүү аз жаргалтай байдаг болохыг эрдэмтэд тогтоосон байна.
“Судалгааны маань үр дүнгээс үзэхэд цэцэрлэгт хүрээлэнгийн менежерүүд дуу чимээний бохирдлыг бууруулах илүү үр дүнтэй алхам хийх хэрэгтэй болох нь батлагдлаа” хэмээн туршилтын удирдагч Даниэль Ферраро мэдэгджээ.