АНУ-ын “Science” сэтгүүл 2020 оны шинжлэх ухааны гол ололтоор коронавирусийн эсрэг вакциныг нэрлэжээ.
“Энэ оны шинжлэх ухааны гол ололт ямар нэгэн байдлаар коронавирустэй холбоотой байна гэдгийг бид мэдэж байсан. Нэгдмэл хүч шинжлэх ухаанд COVID-19 вакциныг асар хурдтайгаар авчирлаа. Өмнө нь судлаачид нэг дайсны эсрэг ийм олон туршилтын вакцин гаргаж байсангүй. Ийм олон өрсөлдөгч хэзээ ч ийм нээлттэй, бас хамтран ажиллаж байгаагүй. Хэзээ ч ийм олон сайн дурынхан нэг туршилтууд оролцож байгаагүй. Мөн хэзээ ч ийм том туршилт ийм олон оронд нэгэн зэрэг хийгдэж байсангүй. Засгийн газрууд, аж үйлдвэр, эрдэм шинжилгээний болон ашгийн бус байгууллагууд нэг ижил халдварт өвчинд ийм богино хугацаанд ийм их мөнгө, хүчин чармайлт, оюуны нөөцийг ашиглаж байгаагүй” гэж сэтгүүлд онцолсон байна.
2020 оны чухал ололт амжилтуудын жагсаалтад мөн цусны өвчнийг эмчлэхэд чиглэсэн генийг засварлах “CRISPR/Cas9” аргад тулгуурласан эмчилгээ, хурдан радио тэсрэлтийн /FRB/ эх үүсвэрийн нээлт, Сүүн зам доторх “харь гаргийн радио дохио”, мөн Сулавеси арлын агуйгаас олдсон адгуус амьтны дүр төрхтэй хүмүүсийг дүрсэлсэн, хадны эртний сүр зургуудыг оруулжээ.
Мөн сэтгүүл болон эрдэмтэд энэ жил анх удаа өрөөний температурт ажилладаг устөрөгчийн сульфидийн хэт дамжуулагчийг бүтээснийг, мөн хэрээ, шар шувуу, тагтаа болон бусад шувуудын оюун ухааныг судлах ажилд томоохон ахиц дэвшил гаргасныг онцолсон байна.
Эх сурвалж: ria.ru
Б.ИРЭЭДҮЙ