Коронавирусийн халдвартай тэмцэх, сэргийлэх арга хэмжээнд 2,500 гаруй эмч ажилчид 24 цагийн хугацаанд ажилласан байна.
Оношилгооны 20 гаруй цэгээр 403,400 хүн коронавирусийн шинжилгээнд хамрагдсан.
Халдвар нийслэлд голомтлон гарсантай холбоотой ЗӨСҮТ-ийн Хариу арга хэмжээний баг дөрвөн объектийн 4,860 ам метр талбайд голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийг хийжээ.
Мөн ЗӨСҮТ-ийн нүүдлийн лаборатори Өмнөговь аймгийн Гашуунсухайтад ажиллаж буй уртын болон богинын тээврийн 301 жолоочид коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.
Тусгай дугаарын долоон утсанд өнгөрсөн 24 цагт 5,544 хүн хандаж, халдвар болон эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө авчээ.
Дэлхий дахинд халдварын тархалт эрчтэй хэвээр байгааг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл сануулав.
Н.БАТАА