09-29.jpg
2021-08-31 17:37
Хойд Осетийн Казбек ууланд  Украины хэсэг жуулчид цасан нурангид өртөн амиа алджээ. Нурангаас нэг эмэгтэйг аварч гарч чадсан гэж бүс нутгийн Онцгой байдлын газар мэдээлжээ. Нурангад өртсөн гурван хүн хүнд бэртсэн бөгөөд аялагчдын нэгнийх нь хөл хугарсан байсан гэнэ.  Урьдчилсан мэдээллээр уулчид Жоржиа мужийн талаас авирч байсан бөгөөд аврах албаныхан тэднийг төв хэсгээс олжээ. Нурангийн […]

03-114.jpg
2021-08-31 16:43
Талибан хөдөлгөөний хяналтад ороогүй Афганистаны цорын ганц бүс нутаг болох Панжшер мужийн Үндэсний эсэргүүцлийн фронтын удирдагч Ахмад Масуд “Foreign Policy” сэтгүүлд ярилцлага өгч  “Хэрэв талибууд эрх мэдлийг бүгдтэй хуваалцан, шударга ёс тогтоож, Афганистанд хүн бүрт тэгш эрх, эрх чөлөө олговол би ухарч, улс төрөөс холдоно” гэдгээ мэдэгджээ. Талибанд үзүүлж байгаа эсэрэгүүцлээ зогсоох талаар хэлсэн түүний […]

06-58.jpg
2021-08-31 14:24
РИА Новости: Афганистаны Засгийн эрхэнд гарсан Талибанчууд одоо тус улсын эдийн засгийг хянах болжээ. Хар тамхины наймаа эрчимтэй явагдаж байгаа хэдий ч өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд Талибан хар тамхины намуу цэцэг, героины наймаагаар бус өөр аргаар ч мөнгө босгож сурчээ. Талибанчууд хяналттай нутаг дэвсгэртээ татвар ногдуулж, тээврийн компаниуд болон үүрэн холбооны операторуудаас хүндэтгэл үзүүлэхийг […]

10-19.jpg
2021-08-31 10:29
АНУ Афганистаны нийлэл Кабул нисэх буудлаас мягмар гарагийн шөнө цэргийнхнийг тээвэрлэсэн  хамгийн сүүлийн нисэх онгоцоо хөөргөжээ. Ингэснээр АНУ Афганистан дахь дипломат ажиллагаагаа зогсов. Америкийн дипломат ажилтнууд үйл ажиллагаагаа Катарын нийслэл Доха хотоос явуулна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен даваа гарагт Төрийн департаментад үг хэлэхдээ мэдэгджээ. Вашингтон одооноос Афганистантай дипломат үйл ажиллагаа явуулах, консулын үйл […]

09-27.jpg
2021-08-31 10:15
Хятадын Засгийн газар баасан, бямба, ням гарагаас бусад өдрүүдэд сургуулийн сурагчдад видео тоглоом тоглохыг хоригложээ. Хятадын тохируулагч агентлагийн мэдээллээр бол хориг нь онлайн тоглоомд хамааралтай бөгөөд өсвөр насны хүүхдүүдийн тоглоомын хамааралтай тэмцэх зорилготой. Насанд хүрээгүй хэрэглэгчид зөвхөн баасан гараг болон амралтын өдрүүд, баярын өдрүүдээр л 1 хүртэл цагаар тоглох эрхтэй юм байна. Хоригийн биелэлтийг онлайн […]

05-74.jpg
2021-08-31 09:26
Энэтхэгийн хойд хэсгийн Уттар-Прадеш мужид ганцхан хоногийн дотор 12 хүүхэд үл мэдэгдэх вирусийн халдварт өвчнөөр нас баржээ. Ийнхүү тогтоогдоогүй халдварт өвчнөөр нас барсан нийт хүний тоо 68 болсон ба үүний 40 нь хүүхэд гэж PTI агентлаг дамжуулав. Уттар-Прадеш мужийн Эрүүл мэндийн газрын мэдээллээр энэ тоо нь ойролцоо тоо бөгөөд статистик мэдээлэлд хувийн эмнэлэг, гэртээ нас […]

09-26.jpg
2021-08-30 14:41
Даваа гаргийн өглөө Афганистаны нийслэл Кабул хотын олон улсын нисэх онгоцны буудал руу хэд хэдэн пуужинг харвасныг АНУ-ын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цогцолбор амдан сөнөөсөн тухай нэрээ нууцалсан албан ёсны эх сурвалжаас эш татан СNN суваг мэдээлжээ. Нийт таван пуужин харвасан боловч C-RAM систем пуужингуудыг бүгдийг нь устгасан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Уг цогцолбор […]

03-109.jpg
2021-08-30 13:30
Оросын Ерөнхий сайд Михаил Мишустин Физик, математикийн үндэсний төв байгуулах тогтоол баталсныг Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Төвийг Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар байгуулж байна. “Төвийн гол зорилго нь дэлхийн түвшний эрдэм шинжилгээний шинэ үр дүн гарган авах, дээд мэргэжлийн эрдэмтдийг бэлтгэх, улс орныхоо эрдэм шинжилгээний чадавхыг бэхжүүлэх” хэмээн баримтад дурьджээ. Төв байгуулах ажилд “Росатом”-ын мэргэжилтнүүд, Оросын […]

05-72.jpg
2021-08-30 12:03
Тайландын цагдаагийн газар нэгэн өвөрмөц хэргийг шалгаж байна. Бангкокоос холгүй байдаг Самутпракан мужид, COVID—19-тэй тэмцэж буй хээрийн нэгэн эмнэлэгт өвчтөнүүд нь цагийг хэтэрхий сайхан өнгөрүүлсэн хэрэг гарчээ.  Өвчтөнүүд эмчилгээний хажуугаар архи, хар тамхи хэрэглэн найрлаж, группээрээ секс хийсэн тохиолдол илэрчээ. Харин энэ асуудалд цагдаа нар оролцох болсон нь хавтгайрсан найрны үеэр зодоон болж, нэг өвчтөн […]

02-128.jpg
2021-08-30 11:12
Америкийн The New Yorker хэвлэлийн шинжээч Бенжамин Уоллес-Уэллс АНУ Афганистанд томоохон ялагдал хүлээсний дараа Хятадтай томоохон дайн дэгдээж магадгүй гэж мэдэгдлээ. Зөрчилдөөний шалтгаан нь Тайванийг тойрсон газар нутгийн маргаан байх гэнэ. Уоллес-Уэллс өөрийн нийтлэлдээ АНУ-ын Батлан хамгаалахын сайдын туслах байсан Элбриж Колбигийн хэлсэн үгийг оруулжээ. Туслах асан нь Вашингтоныг Бээжинтэй нэлээд хурцадмал асуудал орохын ирмэгт ирээд буй […]