Японы Засгийн газар Курилын эдийн засгийн тусгай бүс нь Токиогийн байр суурьтай нийцэхгүй байна гэв. Москвагийн Курилын арлуудад эдийн засгийн тусгай бүс байгуулах төлөвлөгөө нь Токиогийн байр суурьтай нийцэхгүй байгаа тул Япон улс энэ тухай байр сууриа ОХУ -д танилцуулсан гэж Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Катунобу Като мэдэгджээ.
Хойд дөрвөн арлыг багтаасан нутаг дэвсгэрт эдийн засгийн хөгжлийн дэмжих тусгай эдийн засгийн бүс байгуулах (Японы Курилын Кунашир, Итуруп, Шикотан, Хабомай арлуудыг хойд нутаг дэвсгэр гэж нэрлэдэг) бодлого нь манай улсын байр суурьт нийцэхгүй, эдийн засгийн хамтарсан үйл ажиллагаа нь хоёр улсын хууль эрх зүйн байр суурьтай зөрчилдөхгүй байхыг шаардаж байна. Үүнтэй холбогдуулан есдүгээр сарын 3 -нд Япон улс ОХУ руу дахин танилцуулга хийсэн гэж Като мэдэгдээд энэ мэдээнд “гүн харамсаж байна” хэмээжээ.
Ерөнхийлөгч Владимир Путин Дорнын эдийн засгийн чуулга уулзалт дээр үг хэлэхдээ, Курилын арлууд бизнес эрхлэгчдэд урьд өмнө байгаагүй татварын дэглэмийг бий болгоно. Бизнес эрхлэгчид арван жилийн турш татвараас чөлөөлөгдөнө. Курилын арлуудын татвар, гаалийн давуу талыг зөвхөн Оросын бизнес эрхлэгчид төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчид ашиглах боломжтой болно гэсэн юм.
Дэлхийн 2-р дайны дараа хоёр улсын хооронд Курилын Кунашир, Шикотан, Итуруп, Хабомай арлыг эзэмшихтэй холбоотой маргаан эхэлсэн бөгөөд энэ асуудал одоо ч шийдэгдээгүй хэвээр байгаа юм. 1956 онд ЗХУ, Япон хамтарсан тунхаглал, энхийн гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд үүний дагуу Москва Хабомай, Шикотан нарыг Японд шилжүүлэх боломжийг судлахаар тохиролцсон байдаг. Гэсэн хэдий ч дараагийн хэлэлцээ ямар ч үр дүнд хүрээгүй байна.
ОХУ хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон Курилын арлууд тус улсын мэдэлд байна гэсэн байр суурьт зогсож байгаа юм.
Эх сурвалж: RIA NOVOSTI