2021-09-08 10:10
Японы Засгийн газар Ерөнхий сайд Сүга Ёшихидэгийн халааг авах хүнийг сонгох парламентын ээлжит бус хуралдааныг 10 дугаар сарын 4-нд хийхээр төлөвлөж байна гэж эх сурвалжууд мэдээлжээ. Есдүгээр сарын 29-нд болох Либерал Ардчилсан намын /ЛАН/ даргын сонгуульд ялагчийг Ерөнхий сайдын албан тушаалд томилох талаар санал хураалт явуулна. Төлөөлөгчдийн танхимын дийлэнх олонхыг ЛАН болон түүний эвсэл “Комэйто” нам бүрдүүлж буй юм. […]










