Афганистаны эсэргүүцлийн ганц голомт болох Панжшир мужид байрлаж байгаа эсэргүүцлийн фронтын хэвлэлийн төлөөлөгч Али Назари бид нийт нутаг дэвсгэрийн 60-65 хувийг хяналтандаа авсан CNN-д мэдээлжээ
Тэрээр “Панжшир дахь стратегийн бүх байрлал бидний мэдэлд байна. Бид тактикаар төв замаас ухарсан. Ойрын үед бид Панжширыг талибуудаас бүрэн цэвэрлэгдэх болно хэмээн хэлсэн байна. Назарын хэлснээр, Талибанчууд эсэргүүцлийн хүчнийхэнтэй хийсэн тулаанд ихээхэн хохирол амссан гэнэ.
Наймдугаар сард Америкийн цэргийн бүрэлдэхүүн Афганистанаас гарсны дараа Талибан бүх томоохон хотууд болон хилийн боомтуудыг эзлэн авч, хорин жилийн дайн дууссаныг зарласан юм. Есдүгээр сарын 6-ны Даваа гарагт Талибан хөдөлгөөн Панжширыг оруулаад Афганистаны 34 бүс нутгийг хяналтандаа авлаа хэмээн мэдэгдсэн боловч тус муж энэ мэдээллийг үгүйсгэжээ.
Эх сурвалж: РИА